Уншиж байна ...

Н.Учрал сайд Х.Баасанжаргал гишүүнийг загнав

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 10 сарын 24
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдрийн үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал хэлэлцэж буй асуудалтай холбоотой асуулт асуухын зэрэгцээ Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдох гэж буй Б.Энхбаяр гишүүний үйлдлийн талаар хов хүргэв. 

Тэрбээр "Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдох гэж байгаа Б.Энхбаяр удаа дараа гишүүдийг сүрдүүлж байна. Өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр миний гаргасан санал буюу прокурорын байгууллагын хөрөнгө оруулалтыг 3.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх тухай зарчмын зөрүүтэй саналыг унагаасан. Ингэхдээ “Намайг доромжилсны чинь төлөө энэ саналыг унагаалаа” гэж хэлсэн. Маш олон гишүүн, тэнд байсан хуулийн байгууллагынхан бүгд үүнийг сонссон. Энэ хүнд хуулийн салбарын асуудал бус хувийн өс хонзонгоо авах л зорилго байна" гэв. 

Үүний хариуд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал "Хоёр хүн хоорондоо ярьсан асуудлыг Их хурлын чуулган дээр битгий яриад бай. Төрийн ажил тийм амар биш. Ярих, ярихгүй юм байна" хэмээн загнав.