Уншиж байна ...

Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилсон захирамжаа танилцуулснаар шинэ сайд УИХ-д тангараг өргөлөө

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 10 сарын 24
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:34 2025/10/24

Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилсон захирамжаа чуулганы хуралдаанд танилцуулав. Үүний дараа шинээр томилогдсон Засгийн газрын гишүүн Б.Энхбаяр УИХ-д тангараг өргөв. 

17:03 2025/10/24

Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилсноо танилцууллаа. Засгийн газрын гишүүнийг УИХ-д танилцуулснаар томилогдсонд тооцох юм. Ийнхүү Ерөнхий сайд захирамж гаргаж Засгийн газрын гишүүний томилгоог баталгаажуулна. Үүний дараа шинээр томилогдсон Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө. 

Ерөнхий сайдын захирамж бэлэн болох хүртэл чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлаад байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1357698932606596

14:22 2025/10/24

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдож буй Б.Энхбаярыг танилцуулснаар гишүүд асуулт асууж эхлэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд УИХ-ын 95 дугаар тогтоолыг хүчингүй болго гэсэн байгаа. Тэгэхээр өмнөх тогтоолоо хүчингүй болгоод, Засгийн газрын эрх сэргэнэ. Тэгж байж Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнээ танилцуулах ёстой. УИХ Үндсэн хуулийн дүгнэлтийг биелүүлэхгүй байгаа учраас энэ хуралдааны ирцээс хасуулах хүсэлтэй байна" гэв. 

Харин хуралдаан даргалж буй дэд дарга Б.Пүрэвдорж "Ирцээс хасах нь хуралдаан даргалагчийн бүрэн эрх. Та бичгээр хүсэлтээ авчир. УИХ-ын гишүүн хуралдаандаа суух үүрэгтэй. Тийм учраас ирцээс хасахгүй" гэдэг хариулт өглөө. 