Иргэдийн гаргасан саналын дагуу автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэлжээ
Иргэдийн гаргасан саналын дагуу автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах эсэх талаар санал авч эхэлсэн байна.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал өнгөрсөн жилүүдэд тогтмол ихсэж, тэг зогсох эрсдэл өндөр болсон. Мөн сурагчдын бие даалтын долоо хоногийн амралтын хугацаа дуусаж байгаатай холбогдуулан иргэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах саналыг гаргаад байгаа юм. Тиймээс иргэдийн хүсэлтийн дагуу автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар сайтаар санал авч эхэллээ. Санал асуулга аравдугаар сарын 26-ны 00:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Иргэн та санал өгөхдөө ЭНД дарна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
