ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг өнөөдөр хэлэлцэхээр боллоо

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилох болсноо өнгөрсөн есдүгээр сарын 30-нд мэдээлж байсан.

Уг томилгоо хоёр удаа УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын тов дараалалд орсон боловч үүсээд буй цаг үеийн асуудалтай холбогдуулан хойшлогдоод байсан юм. Тэгвэл өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж санал хураалт явуулж, үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудалтай танилцахаар болж байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар "Нүүрсний хулгайтай тэмцэхийн тулд Б.Энхбаяр гишүүнийг Хууль зүйн сайдаар томиллоо" хэмээн мэдэгдсэнийхээ дараа Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг УИХ-д танилцуулах хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн. Гэвч УИХ-ын даргын дэргэдэд зөвлөл Баасан гараг бүр хуралдаж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тов, дарааллыг тогтдог. Энэ долоо хоногт хэлэлцэх асуудлыг дарааллыг нэгэнт тогтсон тул хэлэлцэх боломжгүй хэмээн хойшлуулаад байсан юм. 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд "Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр томилж, чөлөөлж, огцруулна" хэмээн заасан байдаг.

шууд үзэх:

https://www.facebook.com/100064382633728/videos/2005591773550831