Уншиж байна ...

Үндсэн Хуулийн Цэцийн шийдвэрийг 21:00 цагт танилцуулахаар болжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

19:21 2025/10/22

Үндсэн Хуулийн Цэц их суудлын хуралдааны шийдвэрээ 19:00 цагт танилцуулахаар товлосон ч 21:00 цаг болгон хойшлуулжээ.

17:19 2025/10/22

Үндсэн Хуулийн Цэц 19:00 цагт шийдвэрээ танилцуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан үйл ажиллагаа нь Үндсэн хуульд зөрчсөн эсэхийг өнөөдөр Үндсэн Хуулийн Цэц(ҮХЦ) их суудлын хуралдаанаараа хэлэлцэж байна. 

Өнөөдөр өглөө 09:30 цагт эхэлсэн тус хурал ҮХЦ-ийн бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орсноор түр завсарлав.

19:00 цагт Цэцийн гишүүд эцсийн шийдвэрээ танилцуулах юм байна.

Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбацогт "Цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болдог. 

Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрыг огцруулахтай холбоотой процесс дээр Үндсэн хуулийн цэцэд хандан гомдол гаргаж маргаан үүсгэсэн. Онц хүндрэлтэй, нэн яаралтай асуудал учраас цэц хуралдаж, шийдвэрээ гаргах гэж байна. Онц хүндрэлтэй, яаралтай гэж үзэж байгаа учир нь өнгөрсөн Баасан гарагт Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн гурван гишүүний хоёр нь албан үүргээсээ чөлөөлөгдсөн. УИХ-ын дарга өөрөө хүсэлтээрээ ажлаа өгсөн. Ерөнхий сайдыг Үндсэн хуулийн бус аргаар огцруулсан. Үндсэн хуульд заасан томьёоллоор хэрэв Ерөнхий сайд огцорсон бол ямар нэг маргаан гарахгүй" гэлээ.

19:21 2025/10/22

Үндсэн Хуулийн Цэц их суудлын хуралдааны шийдвэрээ 19:00 цагт танилцуулахаар товлосон ч 21:00 цаг болгон хойшлуулжээ.