Наадамчдын авто замаас Энхтайвны өргөн чөлөө хүртэлх авто замын хоёрдугаар хэсэг, Эрчим хүчний гудамжны уулзварыг 2025 оны аравдугаар сарын 24-ний Баасан гарагт 23:00 цагаас 2025 оны аравдугаар сарын 25-ны 23:00 цагийн хооронд хааж асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэхээр болжээ.
Энэ үеэр нийтийн тээврийн автобусны 13 чиглэлийн замналд аравдугаар сарын 24-ний 23:00 цагаас эхлэн аравдугаар сарын 25-ны 23:00 цаг хүртэл өөрчлөлт оруулна.
Тус замаар зорчдог нийтийн тээврийн автобусны чиглэлд өөрчлөлтүүд:
Зам засварын ажил аравдугаар сарын 25-ны 23:00 цагт дуусаж, чиглэлийн хэвийн горимд шилжих юм байна.
Эх сурвалж: НТБГ, НЗДТГ-ын хэвлэлийн хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!