Монгол Улсад 2015 онд цахим залилангийн 17 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2025 оны эхний есөн сард 9,755 гэмт хэрэг бүртгэгдэж, иргэдэд 53 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна.
Цахим орчинд гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүд ихэвчлэн хохирогчдын мөнгийг богино хугацаанд гадаад улс руу шилжүүлэн крипто валют болгон хувиргаж байна.
Өнөөдрийн байдлаар иргэдэд учирсан хохирлын мөнгөн дүнгээс гэмт этгээдүүд гурван тэрбум орчим төгрөгийг дэлхийн крипто валютын арилжааны биржүүд рүү дундын зуучлагчдын дансаар дамжуулан крипто валют болгон гадаад крипто хэтэвч рүү шилжүүлсэн байж болзошгүй байна.
Иймд цахим орчинд аливаа хэлбэрээр үйлдэгдэж буй залилах гэмт хэрэгт өртөж, хохирсон тохиолдолд цагдаагийн байгууллагын 102 болон 51265666 дугаарын утсанд яаралтай хандахыг зөвлөж байна.
Учир нь цагдаагийн байгууллагын алба хаагчид таны өгсөн дуудлага мэдээллийн дагуу шуурхай хариу арга хэмжээ авч, таны эд хөрөнгө шилжин орсон сэжигтэй дансны шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох боломжтойг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!