Үндсэн Хуулийн Цэцийн их суудлын хуралдаан 13:30 цаг хүртэл завсарлаад байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хүсэлт, ихэсгэсэн шаардлага ирүүлсний дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа шууд үүсгэж, ийнхүү хэлэлцэж байгаа билээ.
Ерөнхий сайдын Үндсэн хуулийн цэцэд хандан гаргасан хүсэлтийг Их суудлын хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт уншиж танилцуулав.
Уг хүсэлтэд Ерөнхий сайд Г.Занданшатар "Энэхүү хүсэлтийг гаргахдаа зөвхөн өөрийн тэргүүлж буй Засгийн газрын асуудлаар бус харин цаашид Монгол Улсын парламентат ёс, засаглалын тэнцвэртэй байдлыг хангах, төрийн тогтвортой байдал, эрх зүйт төрийн тогтолцоог төлөвшүүлэхэд зөв жишиг тогтоохыг зорьсон болно" гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!