Уншиж байна ...

Үндсэн Хуулийн Цэцийн их суудлын хуралдааныг НЭЭЛТТЭЙ явуулахаар анх зарласан ч ХААЛТТАЙ үргэлжилж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:43 2025/10/22

Үндсэн Хуулийн Цэцийн их суудлын хуралдаанд ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайхан дүгнэлтээ танилцуулж дууссанаар хуралдааныг хаалттай хэлбэрт шилжүүллээ.

Хэдийгээр хуралдаан даргалагч хуралдааныг хаалттай хэлбэрт шилжүүлэх талаар ямар нэг зүйл хэлээгүй ч хэвлэлийнхний шууд дамжуулалтаа авч байсан дэлгэцийг унтрааж, тасалсан юм. 

Хуралдааныг нээлттэй явуулах хэрэгтэйг эхлэхээс нь өмнө УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа онцолж байсан юм. Тэрбээр "Өнөөдөр хэлэлцэх асуудал төрийн нууцтай огт хамаагүй. Бараг 30 цаг нээлттэй явсан чуулганы хуралдааны шийдвэрийг хэлэлцэх гэж байгаа асуудал хаалттай байдлаар явах гэж байгаа юм бэ. Хэвлэл мэдээллийнхэн олуулаа ирээд олон нийтэд мэдээлье гэж байхад боломжийг нь хангаж өгөөч гэж ҮХЦ-ээс хүсэж байна" гэж байлаа. 

зураг
 
Түүнчлэн анх их суудлын хуралдааны зарыг оруулахдаа "Маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 09:30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй болно" гэж байсан.

Гэвч хуралдааныг гэнэтхэн хаалттай горимоор явуулахаар болов.

ВИДЕО:
https://www.facebook.com/iKonNews/videos/3158640907644878

11:06 2025/10/22

"Ерөнхий сайдыг огцруулсан нь Үндсэн хуульд нийцсэн эсэх нь ОНЦ ХҮНДРЭЛТЭЙ, ЯАРАЛТАЙ шийдэх ёстой асуудал гэж ҮХЦ үзсэн"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Их Хурлын дэд даргын үйлдэл болон УИХ-аас Ерөнхий сайдыг огцруулах шийдвэр гаргасан нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанд ҮХЦ-ийн есөн гишүүнээс гадна маргалдагч талууд болох УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болох 11 гишүүн, цэцэд мэдээлэл гаргасан талынхан оролцож байна. 

УИХ-аас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 23.2 заасны дагуу ҮХЦ-ийн хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан.

ҮХЦ-ийн дарга, хуралдаан даргалагч Г.Баясгалан "Хуралдаан хойшлуулах санал гаргаж байна гэж ойлголоо. Гэхдээ юу хийх гэж, яах гэж хойшлуулах гэж байгаагаа хэлсэнгүй.

Албан ёсоор анхааруулж хэлэхэд Цэц буруу ажиллалаа гэж хуралдааны өмнө маш их явсан. Энэ бол ҮХЦ-д хууль бусаар нөлөөлөх гэдэг зүйл рүү явах магадлалтай боловч бид төрийн өмнө хүлээсэн үүрэгтэй тул эрүүл саруул санал шүүмжлэл гэж хүлээж авч байгаа. Цэцийн гишүүний маргааныг Их суудал шилжүүлэх тогтоолд дурдсан байгаачлан "Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа нь Үндсэн хуульд нийцсэн эсэх уг маргаан нь онц хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх асуудал тул ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг нэн даруй хийж дуусгалаа" гэж байгаа. Энэ бол хуулийн үг, бидний үг биш. Иймд Цэцийн бүрэлдэхүүний болоод маргааныг урьдчилан шалгасан гишүүн бол бэлтгэл ажлыг бүрэн дүүрэн хангасан гэж үзэж байгаа. Нэмж хэлэхэд, талуудад маргаантай асуудлаа өөрийн тайлбар, баримтаа гаргаж өгөх адил тэгш боломж олгосон. Харамсалтай нь, тухайлбал УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа тайлбар баримтаа бичгээр ирүүлээгүй. 

Цэцийн хуралдааны бэлтгэл ажил дутуу юу, гүйцэд үү, юу хийх ёстой вэ зэрэг нь Цэцийн бүрэлдэхүүний бүрэн эрх хэмжээний асуудал. Онц хүндрэлтэй яаралтай шийдвэрлэх асуудал гэж Цэц үзэж байгаа. Дайн болон дайн бүхий байдал гээд яриад байна, тэр ерөөсөө хамаагүй. Хуралдааны бэлтгэл ажиллагааг 30 хоногийн дотор хийх ёстой, 30 хоногт биш. Тодорхой шийдвэрүүд, тайлбартай" гэлээ.

Мөн хуралдаан даргалагч УИХ-ын гишүүдийг "Хуралдаж сурсан" гэж итгэж байгаагаа хуралдаан эхлэхийн өмнө онцлон хэлж, дэг сахиж, цэгцтэй байхыг сануулж байсан. Гэвч гишүүд нэг нь ярьж байхад зэрэгцэж ярихыг оролдох, асуудлаас хазайх гэх мэт үйлдэл гаргасан нь "Та нар яаж хуралддаг хүмүүс вэ" гэж ҮХЦ-ийн даргыг гайхширахад хүргэлээ.