Уншиж байна ...

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзсан ч цэцийн нийт гишүүн хуралдаад уг хүсэлтийг хүлээн авсангүй

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 10 сарын 22
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

10:25 2025/10/22

Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүн хуралдаад Цэцийн гишүүн маргаантай асуудлын талаар ҮХЦ-ийн шийдвэр гараагүй байхад өөрийн санал дүгнэлтээ урьдчилан илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй" гэж шийдвэрлэжээ. 

ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан үргэлжилж, мэдээлэл гаргагч болон УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болох талууд хүсэлт гаргаж, нотлох баримтуудаад гаргаж байна. 

10:12 2025/10/22

Монгол Улсын Их Хурлын дэд даргын үйлдэл болон УИХ-аас Ерөнхий сайдыг огцруулах шийдвэр гаргасан нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан эхэллээ. 

Хуралдаанд ҮХЦ-ийн есөн гишүүнээс гадна маргалдагч талууд болох УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болох 11 гишүүн, цэцэд мэдээлэл гаргасан талынхан оролцож байна. 

Хуралдааны эхэнд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа цэцийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлт гаргасан бөгөөд цэцийн гишүүд уг хүсэлтийг хэлэлцэхээр түр завсарлаад байна. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд "Төвийг сахих зарчмыг хангах үүднээс Цэцийн гишүүн дараах үндэслэл байвал маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарна:

  • Цэцийн гишүүн маргаантай асуудлын талаар ҮХЦ-ийн шийдвэр гараагүй байхад өөрийн санал дүгнэлтээ урьдчилан илэрхийлэхийг хориглоно" хэмээн заасан байдаг. 

Гэтэл цэцийн гишүүн О.Мөнхсайхан Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байсан. Тухайн үед өнөөдрийн маргаан үүсгээд буй Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр байр сууриа илэрхийлж байжээ. Тиймээс УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа цэцийн гишүүн О.Мөнхсайханыг уг маргааныг шийдвэрлэх хуралдаанд оролцох нь ашиг сонирхлын зөрчил үүсгэн албаны эрх мэдлээ ашиглан бусдад давуу байдал олгох шинжтэй үйлдэл гэж үзэж байгаа аж. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хүсэлт, ихэсгэсэн шаардлага ирүүлсний дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа шууд үүсгэж, нэгтгэсэн болно.

Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.” гэж, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж тус тус заасан байна.

 

10:25 2025/10/22

Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүн хуралдаад Цэцийн гишүүн маргаантай асуудлын талаар ҮХЦ-ийн шийдвэр гараагүй байхад өөрийн санал дүгнэлтээ урьдчилан илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй" гэж шийдвэрлэжээ. 

ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан үргэлжилж, мэдээлэл гаргагч болон УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болох талууд хүсэлт гаргаж, нотлох баримтуудаад гаргаж байна.