ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

АмЧам Монголын аравдугаар сарын хэлэлцүүлэг “Монгол Улсын эрчим хүчний тэгшитгэл” сэдвээр зохион байгуулагдав

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 10 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

УЛААНБААТАР ХОТ, Монгол Улс – Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (“АмЧам Монгол”) 2025 оны 10-р сарын 21-ний өдөр “Монгол Улсын эрчим хүчний тэгшитгэл” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав.

зураг
 

10-р сарын хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн, Олон Улсын Санхүүгийн Корпорацийн суурин төлөөлөгч Матье Ле Блан, Эрчим Хүчний Яамны төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгч Б.Ерөн-Өлзий,  Ю Пи Си Реньюбелс ХХК-ийн ахлах зөвлөх Б.Хүрэлбат нар панелистаар оролцож, АмЧам Монголын ТУЗ-ийн тэргүүн Рандолф Коппа модератороор хэлэлцүүлгийг удирдан явууллаа.

Улсын Их Хурлын гишүүн, эрчим хүчний реформ үндэсний хорооны гишүүн С.Цэнгүүн хэлэлцүүлгийн төгсгөлд АмЧам Монголын гишүүдэд хандан “Эрчим хүчний салбарын реформийн ажил эхлээд нэг жилийн нүүр үзэж байна. Гагцхүү салбарын төдийгүй бусад оролцогч талууд идэвхтэй байгаа нь маш том давуу тал болж байна.

Бидний дараагийн алхам бол эрчим хүчний салбарын бүтээмжийг дээшлүүлэх, зах зээлийг нь өрсөлдөөнт хэлбэрт шилжүүлэх, ТӨК-иудын менежментэд анхаарал хандуулах, үр бүтээмжийг нь сайжруулах зэрэг ажлуудыг хийхээр зорьж байна” гэлээ.

зураг
 

Сэргээгдэх эрчим хүчний салбарын төлөөллөөр Ю Пи Си Реньюбелс ХХК-ийн ахлах зөвлөх Б.Хүрэлбат оролцож салбарын өнөөгийн байдлаар талаар хэлэхдээ “Сэргээгдэх эрчим хүчний төслүүд төрөөс баримтлах бодлого боловсруулалтаас илүү хурдацтай явж ирсэн. Өөрөөр хэлбэл бодлого нь араас нь гарах тохиолдол олон гарч байсан. Аливаа төслийн техникийн шаардлага, хэлцэл төвөг багатайгаар шийдэгддэг. Гагцхүү хөрөнгө оруулалт, маргаан таслах тал дээр талууд зөвшилцөх дээр санал зөрөлддөг хэвээр байна. Төслийг санхүүжүүлэгч, зээлдэгч банкууд нь олон улсын арбитрийн шүүхээр аливаа маргааныг шийдвэрлүүлэхийг шаарддаг ч манай улсын жишиг төдийлөн нийцдэггүй тал бий. Цахилгаан эрчим хүч нийлүүлэх гэрээ, эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ зэрэг нь ямар нөхцөлтэйгөөр талууд тохиролцоонд хүрэх нь эцсийн хэрэглэгч дээр ирэх киловатт цагийн өртөг, үнэд шууд нөлөөлдөг гэдгийг санах хэрэгтэй” гэлээ.

Эрчим хүчний төслийн санхүүжилт, одоо байгаа дэд бүтэц болон шинээр хөгжүүлэх төслүүдийн талаар Эрчим Хүчний Яамны төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгч Б.Ерөн-Өлзий, Олон Улсын Санхүүгийн Корпорацийн суурин төлөөлөгч Матье Ле Блан нар өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж, хуралд оролцсон гишүүдийн асуултуудад дэлгэрэнгүй хариулт өглөө.

Энэ удаагийн хуралд 70 гаруй зочид, төлөөлөгч нар санал асуулгад оролцож, хувийн хэвшлийн төлөөллийн хувьд санаа оноогоо идэвхтэй тусгав. Хэлэлцүүлгийн төгсгөлд АмЧам Монголын шинэ гишүүн “Либерти Кредит” ББСБ-д гишүүнчлэлийн сертификат гардуулах ёслол болж өнгөрлөө.

зураг
 

АмЧам Монголын тухай

АмЧам Монгол АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн Ази Номхон далайн 29 орны Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.