11:35 2025/10/13
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэлсэн ч 4-5-хан гишүүн танхимд сууж байсан тул хуралдааныг хаав.
Хуралдаан эхлэх товыг жич зарлах юм байна.
11:19 2025/10/13
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрыг огцруулах тухай гишүүдийн саналыг үргэлжлүүлэн хэлэлцэх гэж байна.
Өнгөрөгч Баасан гарагт эхэлсэн уг хуралдаан ажлын цаг дууссан гэдэг үндэслэлээр завсарласан бөгөөд өнөөдрийн хуралдаан өмнөх ирцээрээ үргэлжлэхийг байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир хэллээ.
Мөн өмнөх ирцэд орсон ч өнөөдрөөс төрийн айлчлалын бүрэлдэхүүнд багтан гадаад томилолтоор явсан О.Алтангэрэл, Н.Номтойбаяр нарын гишүүдийг ирцээс хасна гэв.
Хэдийгээр байнгын хорооны хуралдаан эхэлснийг мэдэгдсэн ч танхимд хуралдаан даргалагч Ц.Сандаг-Очир болон С.Зулпхар, Б.Жавхлан, Б.Хэрлэн, М.Бадамсүрэн нарын гишүүд л байна.
Тус байнгын хорооны хуралтай зэрэгцэн УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж байгаа юм.
Гишүүдийн хуралдаа оролцохгүй байгаа тул байнгын хорооны дарга "Гишүүдийг 30 минут хүлээгээд орж ирэхгүй бол хурлын хаалаа" гэж мэдэгдэв.
11:35 2025/10/13
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэлсэн ч 4-5-хан гишүүн танхимд сууж байсан тул хуралдааныг хаав.
Хуралдаан эхлэх товыг жич зарлах юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!