Уншиж байна ...

Албани улсад шүүгдэгч этгээд шүүхийн танхимд шүүгчийг буудаж алсан хэрэг гарчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт Албани улсын нийслэл Тиран хотын шүүхийн танхимд шүүгдэгч этгээд гал нээсний улмаас шүүгч амиа алдаж, хоёр хүн шархадсан хэрэг гарчээ.

30 настай шүүгдэгч гал нээх үеэр түүний хэргийг хариуцаж байсан шүүгч Астрит Калажа хүнд шархдаж, эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан байна.

Гал нээсэн этгээд зугтахыг завдсан ч тэр дороо цагдаа нарт баригджээ.

Шүүгдэгч бас өөртэй нь заргалдаж буй аав, хүү хоёрыг буудсан боловч хөнгөн шархдуулсан тухай цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.

Тэд үл хөдлөх хөрөнгийн маргаанаа шүүхээр шийдүүлж байсан бөгөөд алуурчин ялагдахаа мэдэж байсан тул ийм халдлага үйлдсэнийг орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Албани улс нь Европын Холбоо болон АНУ-ын дэмжлэгтэйгээр 2016 онд шүүхийн шинэчлэлийг өргөн хүрээнд эхлүүлж байв.

Үүний улмаас хэдэн арван мянган хэргийн шүүх хурал олон жилээр хойшлогдоод байгаа юм.

 

Эх сурвалж: AFP