Баянгол дүүргийн 20 дугаар хороо Эрчим хүчний гудамжны 5.9 километр авто замын өргөтгөл, их засварын ажлын хүрээнд Хөсөг трейдийн баруун урд талын уулзвараас Ажилчны гудамжны уулзвар хүртэлх 0.7 километр авто замыг хааж, зам барилгын ажил хийж гүйцэтгэхээр боллоо.
Тодруулбал энэ долоо хоногийн Пүрэв гараг буюу аравдугаар сарын 9-ний 23:00 цагаас аравдугаар сарын 13-ны 06:00 цаг хүртэл тус замыг хаана.
Энэ хугацаанд бусад гудамж замыг сонгож авто замын хөдөлгөөнд оролцоно уу гэж НЗХГ-аас мэдэгдлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!