Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Нийт 29 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй Бэрс 4.0 ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 10 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

Өнөөдөр буюу 2025 оны 10 сарын 6-ны өдөр Монголын хөрөнгийн биржид Бэрс 4.0 хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны (ХБҮЦ) анхдагч зах зээлийн арилжааг нээн цан цохилоо.

Бэрс 4.0 ХБҮЦ нь Бэрс Финанс банк бус санхүүгийн байгууллагын гаргаж буй 4 дэх ХБҮЦ бөгөөд энэ удаад 29 тэрбум төгрөгийн арилжааг олон нийтэд нээлттэйгээр эхлүүлж буй юм.

зураг
 

Энэхүү нээлттэй ХБҮЦ нь жилийн 19.5 хувийн өгөөжтэй бөгөөд биржээр арилжаалагдаж байгаа хамгийн өндөр өгөөжтэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болоод байна. Цан цохих ёслолын үйл ажиллагаанд Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, Бэрс Финанс банк бус санхүүгийн байгууллагын Гүйцэтгэх захирал Г.Юмсүрэн болон бусад оролцогч талын төлөөллүүд оролцлоо.

Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал тус үйл ажиллагааг нээн үг хэлэхдээ "Олон хүний хөдөлмөр шингэдэг эрсдэл багатай хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний нөхцөлүүдэд анхааран ажиллаж, татвар, шимтгэлүүдэд тодорхой зохицуулалт оруулсан нь үр дүнгээ өгч байгаа талаар онцолсон юм бол Монголын Хөрөнгийн Биржийн Гүйтцэтгэх захилын үүргийг түр орлог гүйцэтгэгч Б.Дөлгөөн Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь цаанаа хөрөнгөөр баталгаажсан байдаг учраас хамгийн эрсдэл багатай хөрөнгө оруулалт болж чаддаг. Тиймээс хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг хүлээн ажиллаж байгаа оролцогч талуудад баяр хүргэх нь зүйтэй" гэсэн юм.

Харин Бэрс 4.0 ХБҮЦ-ыг зах зээлд нээлттэйгээр гаргаж буй Бэрс Финанс банк бус санхүүгийн байгууллагын Гүйцэтгэх захирал Г.Юмсүрэн “Хөрөнгө оруулагч нартаа эрсдэл багатай, найдвартай бүтээгдэхүүнийг санал болгох энэхүү ажлын ард оролцогч талуудын нөр их хөдөлмөр шингэсэн байдаг бөгөөд олон шат дарааллын дагуу холбогдох бүхий л бэлтгэл ажлыг хангасны үр дүнд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг гаргаж, түүнийгээ олон нийт, хөрөнгө оруулагчдадаа мэдээлдэг" болохыг онцоллоо.

зураг
 

Бэрс 4.0 ХБҮЦ-ыг зах зээлд нийлүүлж буй Бэрс Финанс ББСБ-ын хувьд 2022, 2023, 2024 онуудад нийт 3 удаа Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гарган түүнийхээ 2-ыг нь амжилттай буцаан төлөөд буй юм. 2024 онд гаргасан Бэрс 3.0 ХБҮЦ-ны эргэн төлөлт 2026 оны эхний улиралд хийгдэж дуусах төлөвтэй байгаа аж. Энэ удаагийн Бэрс 4.0 ХБҮЦ нь 100,000 төгрөгийн нэрлэсэн нэгж үнэ бүхий 290,000 ширхэг, нийт 29 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй юм.

зураг
 

Андеррайтер компаниар Өлзий Энд Ко ҮЦК ажиллаж байгаа бол синдикатороор Голомт Капитал ҮЦК болон Тэнгэр Капитал ҮЦК тус тус ажиллаж байна.

Хуулийн фирмээр “Дашням партнер” ХХК, аудитын компаниар “Онч аудит” ХХК, Хөрөнгө итгэмжлэн удирдагч байгууллагаар “Юү Эй Эф Ассет Менежмент” ХХК тус тус ажиллан энэхүү бүтээгдэхүүнийг зах зээлд нээлээ.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.