ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/06-НД НИЙТЛЭГДСЭН
Нарны замыг Жанжин клубтэй холбосон шинэ авто зам ашиглалтад орж байна
iKon.MN
Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо, Нарны замыг Жанжин клубтэй холбосон 1.5 километр шинэ авто замын хөдөлгөөнийг энэ сарын 6-нд буюу өнөөдрөөс нээхээр болжээ.
Харин явган хүний зам тавих ажлыг аравдугаар сарын 15-нд дуусгаж, улсын комисст хүлээлгэж өгнө. Тус ажлын гүйцэтгэгчээр "Шинэ хотын цамхаг" ХХК ажиллаж байна гэж Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлээд байна.
Уг авто замын бүтээн байгуулалтыг энэ онд эхлүүлсэн билээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
