Х.Баттулга: Дайнд татагдаж ормооргүй байна шүү
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдааныг орхин гарав. Бүлгийн дарга Л.Цогтгэрэлийн хэлж буйгаар намын удирдах байгууллагаас УИХ-ын даргын ёс зүйн асуудал болон улсын төсөв эзэнгүйдэл байгаа асуудалд шийдвэр гарга гэдэг чиглэлийн бүлэгт өгсөн. Энэ дагуу бүлэг хуралдах шаардлагатай байгаа тул хуралдааныг орхин гарцгаая хэмээн гишүүдээ уриалсан.
АН-ын бүлгийн гишүүдийн чуулганы хуралдааны танхимаас гарах үед сэтгүүлчид УИХ-ын гишүүн Х.Баттулгаас байр суурийг нь асуулаа.
Түүнээс "Энэ цаг үед улсын төсөв хэлэлцэх шаардлагатай байхад намын даргын асуудал илүү чухал болоод байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ" гэж асуухад тэрбээр "Дайнд татагдаж ормооргүй байна шүү" гэдэг хариулт өглөө.
Мөн нүүрстэй холбоотой эсэхийг нь асуухад "Би нүүрстэй холбоотой байж байгаад Төгрөг нуур гэдэг ордыг чинь өгчихсөн шүү дээ. Тэгээд аваач дээ. Хувааж авах ёстой шүү дээ" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

