Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна.
Энэ хүрээнд Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвараас Хөсөг трейдийн баруун урд талын уулзвар хүртэлх 1.3 километр авто замыг өнөөдөр/2025.09.25/ орой 23:00 цагт хаана.
Аравдугаар сарын 1-ний 06:00 цагт хөдөлгөөнийг нээх бөгөөд энэ хугацаанд зам барилгын ажлыг гүйцэтгэнэ.
Иймд иргэд, жолооч нар дээрх хугацаанд бусад гудамж замыг сонгож замын хөдөлгөөнд оролцоно уу гэж НЗХГ-аас мэдээллээ.
Энэ хугацаанд Ч:24Б "Нисэх-МҮИС" чиглэлийн нийтийн тээврийн автобусыг Таван шараар зорчих түр өөрчлөлт оруулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!