Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Даваадалай: Тойрог нэгдүгээр замыг барихад 920 орчим сая ам.доллар шаардлагатай. 85%-ийг гадаадын ЭКСИМ банкнаас зээлнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

НИТХ-ын өнөөдрийн хуралдаанд нийслэл хотод хэрэгжих гэж буй нийтийн тээврийн болон орон сууцны төслийн явцын талаар НЗД-ын орлогч Т.Даваадалай танилцуулсныг багцлан хүргэж байна.

  • Метро төслийн тендерийн нэгдүгээр үе шатыг хаасан.  Хоёрдугаар шатанд санхүүжилттэй холбоотой олон улсын зээл, хэлэлцээрийг  эцэслэх шаардлагатай байгаа. Метро төслийн холбогч банк JP Morgan, Их Британийн гадаадын экспортын зээл олгогч UKF байгууллага, Франц улсын экспортын зээл олгогч байгууллага BPI -аас төлөөлөгчид Улаанбаатар хотод ирж эхний шатны хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүдийг ярилцаж байна. 2025 оны дөрөвдүгээр улиралд хөрөнгө оруулалтын асуудлыг эцэслэж, метро төслийн хоёрдугаар шатны тендерийг зарлана. Байгаль орчны үнэлгээ, ТЭЗҮ дууссан.
     
  • Трамвай төслийн 1, 2 дугаар шугамын ТЭЗҮ, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ батлагдсан. Хөрөнгө оруулалтыг 2025 оны дөрөвдүгээр улиралд багтаан шийдвэрлэх шаардлагатай байгаа.
     
  • Туулын хурдны замын тендер амжилттай нээгдэж, гомдлын хугацаа энэ долоо хоногт дуусна. Гомдол гарахгүй тохиолдолд шалгарсан байгууллагатай гэрээг байгуулж, бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.
     
  • Тойрог нэгдүгээр замын ТЭЗҮ батлагдаж, зөвлөмжүүдээ авсан. Засгийн газраас 920 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн. Үүнээс 85%-ийг Засгийн газрын баталгаагаар гадаадын ЭКСИМ банкнаас урт хугацаатай, нэн хөнгөлөлттэй зээлийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөн Засгийн газрын хуралдаанаар дэмжигдэж УИХ-д өргөн барьсан. Засгийн газрын баталгааг авчихвал наймдугаар сард тойрог нэгдүгээр замын тендерийг EPC+F хөрөнгө оруулалттай тендерийг зарлаж, бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөж байна.
     
  • Сэлбэ хотын 1, 2 дугаар багцын гэрээг байгуулж, газар шорооны бэлтгэл ажил эхэлсэн. Найман нэгж талбараас бусад газар чөлөөлөлтийн ажил дууссан.
     
  • Ханын материалд орон сууцны хорооллыг барих төслийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан. Хугацаа гүйж байгаа.