Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ТОП-100 аж ахуйн нэгж”-ээр “Миний Дэлгүүр” ХХК 2024 онд 15 дахь жилдээ дараалан шалгарлаа. Энэ удаад тус компанийн жагсаалтад эзлэх байр өмнөх оноос 12-оор урагшилж, шинэ амжилт үзүүлснийг дуулгахдаа таатай байна.
“Миний Дэлгүүр” ХХК нь “Түмэн олныхоо өдөр тутмын амьдралыг баяжуулахад оршино” хэмээх эрхэм зорилгынхоо хүрээнд 2020 оноос эхлэн Монгол Улсад анх удаа жижиглэн худалдааны дискаунтер форматыг нэвтрүүлж, өдгөө амжилттай хэрэгжүүлсээр байгаа Үндэсний Ууган Сүлжээ дэлгүүр юм.
Тус компани нь хэрэглэгчдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн доод үнээр, хүртээмжтэй байдлаар хүргэхийг зорьж, Монгол орны өнцөг булан бүрд салбар дэлгүүрүүдээ нээж,70 гаруй салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна . Одоогийн байдлаар 1000 гаруй ажилтантай, тогтвортой ажлын байр бий болгож, эдийн засагт бодитой хувь нэмэр оруулсаар байна.
ТОП-100 шагнал нь зөвхөн компанийн амжилтыг бататгахаас гадна, хэрэглэгчдийн итгэл, хамт олны хүч хөдөлмөр, бодлогын зөв стратегийн үр дүн билээ. Цаашид ч “Миний Дэлгүүр” ХХК нь хэрэглэгч төвтэй, хямд үнэ, чанартай бүтээгдэхүүнээрээ Монголын худалдааны салбарт тэргүүлэгч байсаар байх болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!