Уншиж байна ...
Зураг
Зураг

3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Стив Сирийг НАЙРАМДАЛ медалиар шагналаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 7 сарын 2
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголд анх удаа зохион байгуулагдсан 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д амжилттай оролцсон шигшээ багийн төлөөлөлд өнөөдөр төрийн дээд цол, одон медалиар шагнаж байна.

3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Канадын иргэн Стив Сирийг Найрамдал медалиар шагналаа. 

Монгол, Канадын биеийн тамир спортын үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсныг нь үнэлж буйгаа ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцолсон.

2007 оноос хойш мэргэжлийн замналаа эхлүүлсэн С.Сир 2018 оноос Канадын 3х3 сагсан бөмбөгийн шигшээдээ хүчин зүтгэсэн. Тэрбээр "Улаанбаатар ММС Энержи" багт тоглогчоор анх Монголд ирж байсан бол 2024 оноос шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах болсон юм.