Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Primeat болон Kaltenberg брэндийн санаачилсан “Chef’s Special” уралдаан өндөрлөж, ялагчид тодорлоо

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 6 сарын 24
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын рестораны соёлд ахиц дэвшил авчрах зорилготой “Chef’s Special” уралдаан 2025 оны 4-р сарын 1-нээс эхлэн 2 сарын хугацаанд амжилттай зохион байгуулагдаж, Primeat брэндийн дээд зэрэглэлийн үхрийн мах болон Kaltenberg шар айргийн гайхамшигт хослолоор дамжуулан монгол тогоочдын ур чадварыг олон нийтэд таниулсан онцгой арга хэмжээ болж өндөрлөлөө.

Уралдааны санаа, зорилго

Энэхүү уралдаан нь Монголын шилдэг тогоочдыг алдаршуулах, тэдний тусгай хоолыг хэрэглэгчдэд амтлуулах улмаар рестораны соёлд үнэтэй хувь нэмэр оруулах зорилготой байв. Энэ утгаараа уралдаанд оролцсон 23 ахлах тогооч өөрийн гарын “Special Menu”-г Primeat-н эрүүл махаар урлаж, Kaltenberg шар айрагтай хослуулан үйлчлүүлэгчдэдээ санал болгосон юм.

Улмаар шагнал гардуулах ёслол 6-р сарын 13-нд болж, шилдгийн шилдэг 5 тогоочийг тодрууллаа.

зураг
 

Уралдааны шилдгүүд:

  • 1-р байр: П.Мягмарсүрэн – Hard Rock Café Ulaanbaatar
  • 2-р байр: Б.Уламжлахбаяр – Asem restaurant / Club House
  • 3-р байр: Г.Энхбаяр – Grandkhaan Irish Pub
  • 4-р байр: Ч.Мөнхбат – Grand Crown Restaurant & Pub
  • 5-р байр: Д.Бат-Эрдэнэ – Choijin Temple Restaurant

Монголын ур чадвар дэлхийн тайзнаа хүрнэ

Уралдаанд тэргүүлсэн Hard Rock Café Ulaanbaatar рестораны ахлах тогооч П.Мягмарсүрэн ирэх сард Германы Бавари мужид зохион байгуулагдах Kaltenberg Ritterturnier фестивальд урилгаар оролцох эрхийн эзэн боллоо. Уг фестиваль нь Европын хамгийн алдартай түүхэн сэдэвт соёлын арга хэмжээний нэг бөгөөд Хаан Людвигийн цайзад хүндэтгэлийн зоог барих онцгой боломжийг ч багтаадаг. Энэхүү фестивальд жил бүр 200,000 гаруй хүн оролцдог бөгөөд урлаг, уламжлал, хоол гурвыг нэг дор хослуулдгаараа алдартай билээ. Харин шалгарсан бусад шилдэг тогоочдын хувьд тусгай шагнал болон онцгой гарын бэлгийг хүртжээ. 

зураг
 
зураг
 

Хоол, шар айраг, махны төгс хослол

Энэхүү уралдаан нь зөвхөн нэг удаагийн тэмцээн бус үндэсний брэндүүд ур чадвартай мэргэжилтнүүдтэй хэрхэн уялдаж, үнэ цэн бүтээж болдгийг жишиг болгон харуулсан үйл явдал боллоо.

Primeat брэнд нь Монгол Улсад дэлхийн стандартад нийцсэн үхрийн аж ахуйг хөгжүүлж, бэлчээрийн бага залуу үхрийг 150 хоногийн турш өөрсдийн газар тариалан дээр тариалсан үр тариагаар тэжээж, эрүүл ахуйн шаардлага хангасан мах боловсруулах үйлдвэрт бэлтгэгдсэн эрүүл махаар дотоодын зах зээлийг хангаж буй үндэсний брэнд билээ.

Kaltenberg бол Германы Бавари мужийн Хааны гэр бүлийн уламжлалаас улбаатай, 750 жилийн түүхтэй шар айргийн брэнд бөгөөд “Цэвэр тунгалгийн хууль”-ийг чанд мөрдөн, зөвхөн байгалийн гаралтай түүхий эд ашиглан шар айргаа үйлдвэрлэдэг. Иймдээ ч Монголд 2013 оноос албан ёсоор худалдаалагдаж эхэлснээс хойш хэрэглэгчдийн найдвартай сонголт болсоор ирсэн.

Ийнхүү Primeat болон Kaltenberg брэндүүд хэрэглэгчид, тогоочид, ресторанууд гээд бүхий л түвшинд шинэ түвшний туршлагыг бий болгосон Chef’s Special уралдааныг амжилттай зохион байгууллаа.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.