Өнөө шөнө Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 3 сарын 25
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Гуравдугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сэлэнгийн зүүн, Хэнтийн зүүн болон хойд хэсэг, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр их хэмжээний нойтон цас, цас орох талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Дарханы нутаг, Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Булган, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн баруун болон хойд хэсгээр цасан шуурга шуурна. Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Гуравдугаар сарын 26-ны өдөр Хэнтийн өмнөд, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Өмнөговийн нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. 

Иймд хүчтэй цасан болон шороон шуурганаас сэрэмжилж, эртнээс хамгаалах арга хэмжээ авахыг цаг уурын байгууллагаас зөвлөв.  

Маргааш Улаанбаатар хотод үүлэрхэг, шөнөдөө хур тунадас, өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. Шөнөдөө -7…-9 градус, өдөртөө -4…-6 градус хүйтэн байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг