Уншиж байна ...
Зураг
Зураг

Агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах төсөлд Азийн Хөгжлийн Банк хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэжээ

Б.Манлай
6 цаг 42 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Шинэ Зуунмод хот буюу Хүннү хотын инженерийн дэд бүтэц, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтэц, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны орлогод нийцсэн орон сууцны төслийн гадна инженерийн шугам сүлжээний ажил, "Ханын материал орон сууцжуулах" төслийн талаар Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн удирдлагууд Азийн Хөгжлийн Банкны төлөөлөгчдөд танилцуулж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Эдгээр нь нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн төслүүд юм.

Азийн Хөгжлийн Банкны төлөөлөгчид Улаанбаатар хоттой хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ мэдэгдсэн байна.

Нийслэлийн зүгээс Азийн Хөгжлийн Банк болон Европын Хөрөнгө Оруулалтын Банкны зээлийн хөрөнгөөр гэр хорооллыг хөгжүүлэх дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд дэд төвүүдийг байгуулах ажлыг хэрэгжүүлж буй.

Дэд бүтэц, инженерийн хангамж, хүртээмж муутай гэр хорооллын бүсэд эдийн засгийн боломж, орон сууц, хотын дэд бүтцийн үйлчилгээ хангамж бүхий Сэлбэ, Баянхошуу, Шархад, Толгойт дэд төвийг байгуулахаар болоод байгаа билээ.