Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: "Нийгмийн хамгааллын олон улсын форум"-ыг зохион байгуулна

П.Зоригт, IKON.MN
2024 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевын Монгол Улсад хийх төрийн айлчлал үргэлжилж байна. 

"Туушин" зочид буудалд

08:30 цагт Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн Хөгжлийн Банк хамтран энэ сарын 29-30-нд "Нийгмийн хамгааллын олон улсын форум" зохион байгуулж байна.

Монгол, Азербайжан, Индонез, Пакистан, Филиппин, Узбекистан зэрэг орны төлөөлөгчид хоёр өдрийн турш нийгмийн хамгааллын хөтөлбөрүүдийг сайжруулах чиглэлээр санал, туршлага солилцоно.

"Central Tower"-ийн хажууд 

09:30 цагт Нийслэлийн удирдлага мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ. 

Төрийн ордонд 

10:00-15:00 цагт УИХ дахь байнгын, дэд хорооны хуралдаан болно. 

"Холлидэй Инн" зочид буудлын 19 давхарт

11:00 цагт Азийн хөлбөмбөгийн холбооны "Челленж Лиг"-ийн тэмцээний И хэсгийн хоёр дахь тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал болно. 

Аравдугаар сарын 30-ны өдөр Үндэсний дээд лигийн аварга "СП Фалконс" баг Камбож улсын "Свай Риенг" багтай хэсгийн хоёр дахь тоглолтоо хийх юм. 

Lantern restaurant-д /Хан-Уул дүүрэг, 120 мянгат/

11:40-13:40 цагт Киви хамтлагийн 20 жилийн ойн тоглолтын талаарх хэвлэлийн бага хурлыг зохион байгуулна. 

Үндэсний номын сангийн байранд

14:00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос “Соёл, спортын салбарын үйл ажиллагаа” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулна. 

Баянзүрх дүүрэг 26, 36 дугаар хороонд

20:00 цагт БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА-63 дугаар анги зохиомол гал түймрийн дуудлагын дагуу ажиллана.

Энэ нь шуурхай албаны автомашин дуудлагаар очиж үүрэг гүйцэтгэхэд байшин хорооллын орц гарцны нөхцөл байдал ямар байдаг, гал түймэр гарахад ямар хүндрэл үүсдэг талаар бодитоор харуулна.