ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Японы Засгийн газрын $111,808-ын буцалтгүй тусламжаар Дундговийн Сайнцагаан сумын Цэгцбилиг сургуулийг засна

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын Цэгцбилиг сургуулийн засварыг Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хийхээр боллоо.

Тодруулбал 2024 оны аравдугаар сарын 14-ний өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү болон Дундговь аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих уг төслийн гэрээнд гарын үсэг зурсан байна. 

зураг
 

Энэ хүрээнд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын Цэгцбилиг сургуулийн хичээлийн байр болон өргөтгөлийн байрыг засварлах юм. Тус сургуулийн хувьд он удаан жилийн ашиглалтаас үүдэж хуучирч, муудсан модон цонхоор салхи ихээр сийгж, өвлийн улиралд анги танхим маш хүйтэн байдгаас гадна дээврээс байнга дусаал гоождог нь 436 сурагч, 46 багш ажилтан нарт эрүүл, аюулгүй орчинд боловсрол, сургалтын үйл ажиллагааг явуулахад хүндрэл учруулж байна. Засвар хийгдсэнээр эрүүл, аюулгүй сургалтын орчин бүрдэх юм.

Япон Улсын Засгийн газар Монгол оронд 1990 оноос өнөөдрийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 607 дахь, Дундговь аймагт хэрэгжих 17 дахь төсөл болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 111,808 ам.доллар гэж Японы Элчин сайдын яамнаас мэдээлэв.

зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол 👿 [88.150.230.69] 2024/10/16
🤮🤮🤮🤮
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.178] 2024/10/16
Барууны псдаакууд үнэн доромжлох юмаа. Дайныг санхүүжүүлэхдээ хэдэн зуун тэрбумаар нь цацдаг атлаа ардчилсан замаар замнаж буй манай орон руу зүгээр л нулимчих юмаа. Буцаагаад нүүр лүү нь цацчихаач дээ.
1 | 1 Хариулах
Зочин [130.41.232.224] 2024/10/16
МАН ЖАН авилгач хулгайч нарын гэдсийг хүүлэх юм бол энэ байтугай юм гарна даа
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.180] 2024/10/16
Munkturiin batsaan yamar tom tolgoitoi boloo golog chin joohon huurhun l huuhed bsn odoo neg baje shig tolgoitoi shaasn batsaan mine mongo tog idej uulgui shig um hicheereide
0 | 0 Хариулах
Зочин [112.72.10.230] 2024/10/16
Гаднаас зээл авч өр тавьж патиар татуулдагаа усан гахайнууд блимоор юм
0 | 0 Хариулах
Зочин [206.47.103.176] 2024/10/16
Angliar Aimag gedgee orchuulahgui uldeej ntr LOL
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.123] 2024/10/15
Ховорхон бодитой ашигтай сайхан бүтээн байгуулалт. Сайн шагнах хэрэгтэй.
0 | 1 Хариулах
садө [66.181.161.111] 2024/10/15
санаа зовмоор юм даа
4 | 0 Хариулах
садө [66.181.161.111] 2024/10/15
3 тэрбумаар 3 сар ажиллдага усан оргилуур бариад, бусад орнуудаас тусламж аваад..
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.19] 2024/10/15
Хаан банк 25 сая долларын бонд босгожээ. Монголын гадаад өр 25 сая доллараар нэмэгдсэн гэсэн үг.
1 | 4 Хариулах
садө [66.181.161.111] 2024/10/15
хаанбанк тэрийгээ төлнө л биз, чамд ямар хамаатай юм
2 | 3 Хариулах
Зочин [202.9.46.19] 2024/10/15
Хаан банк тэр их өрийг чам шиг үхэрүүдэд өгсөн өндөр хүүтэй зээлээрээ төлнө. ккккк
1 | 2 Хариулах