"Ногоон технологи-2024" өдөрлөг энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болох гэж байна.
Энэ өдрүүдэд гэр хорооллын айл, өрхүүдийн агаарын чанарыг сайжруулах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, байшингийн дулаан алдагдлыг багасгаж, эрчим хүчний хэмнэлтийг бий болгох, дулаалгын ач холбогдлын талаар иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэнэ.
Уг өдөрлөгт байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж, байгууллага, иргэд, олон нийт, олон улсын байгууллага, төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд оролцохоо мэдэгджээ.
Эх сурвалж: Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!