Уншиж байна ...

Г.Цолмон: Агентын бизнесийг ₮1 саятай эхлүүлээд жилд ₮100 саяын орлого олох боломжтой

ikon.mn
2024 оны 9 сарын 9
Сурталчилгаа

Франчайз бизнес бол хэдийн танил болсон брендийн нэрэн дор, тухайн бизнесийн бэлэн туршлагыг ашиглан өөрийн бизнесээ эхлүүлэх боломж юм. Монгол Улсын зах зээлд  сүүлийн жилүүдэд гадаад барааны тэмдэг, худалдааны нэрийг ашиглаж бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлдэг франчайз бизнесийн тоо өссөөр байна. Үүний нэг нь RE/MAX. RE/MAX дэлхийн хамгийн хэмнэлттэй, зардал багатай франчайз бизнесүүдийн жагсаалтад 14 дүгээрт эрэмбэлэгддэг. Мөн дэлхийн ТОП франчайз бизнесийн нэгээр нэрлэгддэг.

Тэгвэл франчайз бизнес эрхлэхийн давуу тал, боломжуудын талаар RE/MAX PRESTIGE IN MONGOLIA оффисын брокер эзэмшигч Г.Цолмонтой ярилцлаа.

-Гадуур явж байхад улаан, цагаан, цэнхэр өнгөтэй, дотроо RE/MAX гэсэн бичигтэй бөмбөлөг логотой цөөнгүй таардаг. Энэ логог эзэмшихийн давуу тал нь юу вэ? Эндээс яриагаа эхэлье.

-Бид гэр бүлээрээ маш олон төрлийн бизнес хийж, хийх гэж ч оролдож үзсэн. Санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, хоол хүргэлтийн бизнес, сургууль байгуулах гээд л. Зарим нь бүтсэн, бас бүтэлгүйдсэн нь ч бий. Франчайз бизнес бол амжилт олох нь тодорхой байдаг. Яагаад гэвэл юу хийх, яаж хийх нь тодорхой. Систем, арга барил, ашиглах технологи, брэнд нь бэлэн. Би бизнесээ таниулах гэж жил, хоёр жил зарцуулах шаардлагагүй.

RE/MAX-ийн франчайз бол дэлхийн 118 оронд 50 гаруй жил туршигдчихсан, амжилтыг нь тодорхойлоод систем болгоод бидэнд өгдөг. Франчайзыг нь авсан бизнес эрхлэгч амжилт олох нь тодорхой.  Зарим хүмүүс зүгээр л лого, нэр хүнд худалдан авч байна гэж боддог. Гэтэл энэ бол зүгээр л мөсөн уулын орой. Энэ логоны цаадах маш олон жил туршигдсан систем нь өөрөө маш олон бүтэлгүйдлийг алгасах, цаг хугацаа хэмнэх боломжийг олгодог.

зураг
 

-Та анх яагаад франчайз бизнес эрхлэхээр шийдсэн бэ?

-Миний мэргэжил зүүсгэл гоёл урлаач. Би гоёл чимэглэлийн бизнес эрхэлдэг байсан. Зөвхөн тухайн хүнд зориулсан зүүсгэл, гоёлыг захиалгаар хийж өгдөг байв. Урлан дотор ихэнхдээ ганцаараа шахуу л сууна. Ковидын үед хил хаагдсан, захиалга буурсан. Ингээд ажлаасаа хөндийрлөө. Тэр үед найз нөхдөдөө үл хөдлөх хөрөнгөө худалдахад нь тусалж, хооронд нь зуучилсан. Хоёр ч үл хөдлөх борлуулчихлаа. Тэгээд үл хөдлөх хөрөнгө зуучлах ажил надад маш сонирхолтой санагдаад, чадах ч юм шиг сэтгэгдэл төрсөн юм.

Таньдаг эгчтэйгээ уулзаад сууж байтал “RE/MAX-т ажилладаг” гэхээр нь “Надад маш сонирхолтой санагдаад байгаа” гээд хэлсэн чинь тэр эгч “Чи тэгвэл манайд орж ажиллаач” гэдэг санал анх тавьсан. Ингээд агентын сургалтад суугаад, ажилд орлоо. Сонирхолтой, маш гоё санагдсан тул агентын ажилд дурлаад нөгөө зүүсгэл, гоёлын ажлаа бүр орхичихсон. Урландаа л суудаг байсан надад олон хүнтэй харилцах ажил маш гоё санагдсан.

зураг
 

Агентаар ажиллахад эхлээд учрыг нь олохгүй явсан үе бий. Гэхдээ өөрөө хичээгээд хийж чадвал маш их боломж байдаг юм байна, хүчин чармайлт гаргаж чадвал хүссэнээрээ амьдарч чадах юм байна гэдгийг олж харсан. Тэгээд үүнийг илүү олон хүнд мэдрүүлж, агентуудынхаа орлогын хэмжээг нэмэгдүүлж, амжилттай ажиллаж, амьдралын чанар нь дээшлэхийг харж, буцаагаад үүнээсээ өөрөө кайф авахыг зорьж брокер эзэмшигч болсон юм.

-Брокер эзэмшигч ямар ажил хийдэг юм бол?

-Агентуудаа сургах ёстой, хөгжүүлэх ёстой, зөвлөх ёстой. Шинэ агент орж ирэхэд бүх зүйлийг зааж сургаад, өндөр борлуулалттай агент болгох ёстой. Тэгж чадвал тэр хүний орлого өснө, амьдралын түвшин дээшилнэ. Үүнээс нь би буцаагаад кайф авна. Би ийм л ажил хийж байна. Маш товчхондоо агент ажилд авна, агентийг хөгжүүлнэ.

Өөр, өөр хүмүүстэй ажиллах шаардлага тулгардаг. Хүмүүсийн хандлагаас болж сэтгэлээр унах үе ч байлаа. Аливааг заахаар “амархан шүү дээ, юуг нь сурах вэ” гэх хүмүүс байна. Анхнаас нь алхам, алхмаар сурч, зааврын дагуу ажиллах хүсэлтэй ч хүн байдаг.

зураг
 

Надтай хамт ажиллаж байгаа хүний амьдралын чанар сайжирч байвал би аз жаргалтай байж чадна. Тийм учраас агент бүхэн маань амжилттай ажиллаасай л гэж хүсдэг. Орлогыг нь ихэсгэхийн тулд би яаж туслах вэ гэдгийг их бодно. Агентынхаа төлөвлөгөөг жилийн эхэнд хамтдаа гаргана. Сургалтад байнга хамруулна.

-Та хэр сайн ажилласан бэ гэдгийг танай оффисын агентуудын амжилт тодорхойлох юм байна, зөв үү? 

-Тийм ээ. Олон бизнес эрхэлж үзсэн хүмүүс ажилд ордог. Тийм хүмүүс үл хөдлөх хөрөнгө зуулчлалын агент шиг гоё бизнес байхгүй гэж хэлдэг. Хүн аливаа бизнес эхлүүлэхэд багадаа л 5-10 сая төгрөгтэй байх ёстой. Гэтэл агентын бизнесийг 1 сая төгрөгтэй байхад л эхлүүлнэ. Гэхдээ тэр сая төгрөг нь сургалтаар буцаад өөрт нь мэдлэг, мэдээлэл болоод ороод ирдэг. Энэ сургалт нь агентын ажилд маш их хэрэг болдог. Мөн өөр бизнес эрхэлбэл түрээс, тог цахилгааны төлбөр гээд л эхэлнэ. Гэтэл агентын бизнесийн урсгал зардал бага, сард 250 мянган төгрөгийн л тогтмол зардал гарна.

Харин олох ашиг нь хэд ч байж болно. Агент 100 сая төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгийг 1 жил ажиллаад олсон мөнгөөрөө худалдан авах боломжтой. Агентын бизнесийн онцлог нь хүн өөр өөртөө ажилладаг. Түүнээс хариуцлага нэхэх хүн байхгүй. Тиймээс зарим өдөр залхуураад гэртээ амарчихъя гэх байдлаар цалгардах нь бий. Өөрөө өөрийнхөө төлөө сахилга баттай ажиллаж чадвал агентын бизнесийн амжилт хязгааргүй.

зураг
 

-Жилийн 100 саяын орлого гэдэг сайхан сонсогдож байна шүү.

-Маш сайн ажиллаад мөрөөдлийнхөө хотхонд мөрөөдлийнхөө байрыг авсан агентууд зөндөө байдаг. RE/MAX-ийн франчайзын орлого хуваах систем шударга. Агентад маш өгөөжтэй. Асуултын тэмдэг байхгүй, бүх юм ойлгомжтой.

-Хүмүүсийн агентаар үйлчлүүлэх дадал, хандлага нэмэгдэж байна уу?

-Хүмүүс завгүй болсон учраас цаг хугацааны үнэ цэнийг мэдэрдэг болсон байна.

- Та хэр сайн ээж вэ? Хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ?

Яг үнэндээ сайн ээж гэдэг ойлголт миний хувьд амаргүй санагддаг. Хүүхдүүдээрээ өөрсдөөр нь алдаж оноод бие даалгадаг төрлийн ээж. Зарим ээжүүдтэй харьцуулахад хүүхдээ хэт анхаардаггүй гэж өөрөө дотроо гэмшдэг байсан одоо эргээд том хүүгээ харахад биеэ даагаад гадаадад ажиллаж амьдарч байгааг хараад хүүгээрээ их бахархаж, өөрийнхөө хүмүүжлийнхээ арга барилд их баяртай байгаа. /инээв/

зураг
 

-Та гадаадад 10 гаруй жил болоод ирсэн анх Монголдоо ирэх хэр байснаа хуваалцаач. 

17 наснаас 28 нас хүртлээ АНУ-д ажиллаж, амьдарсан бүх юм нь бэлэн тав тухтай түгжрэл байхгүй тайван амгалан, бүх хүн инээмсэглээд л. 2012 онд анх Монголд ирээд дасахгүй хэцүү байсан. Нэг удаа автобусанд хүүхдээ тэврээд буух гэтэл өөдөөс аймар олон хүн чихэлдэж орж ирээд би унаад дээгүүр гараад явчихсан. /инээв/ Гэхдээ одоо бол Улаанбаатар хот маань маш хурдтай хөгжиж байна. Саяхан Варшав яваад ирсэн түгжрэл ч байхгүй маш бүүдгэр уйтгартай санагдсан. АНУ ч бас бүх юм бэлэн учраас тэмцэл байхгүй одоо очоод амьдар гэвэл очихгүй байхаа. Эхэндээ хэцүү байсан боловч тэсээд үлдсэндээ баярладаг монгол улсынхаа эзэн нь байж хөгжүүлэх ёстой, нийгмийн нэг эд эс нь байж ажиллаж буй салбараа хөгжүүлье гэсэн өөдрөг сэтгэлээр ажиллаж амьдарч байна даа.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.  

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.