ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Мөнхтуяа: Төрийн албан хаагчдын улс төрийн эрхийг нээх боломжтой юу Хууль зүйн сайд аа?

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 8 сарын 16
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа багш нарын нийгмийн асуудлын талаар асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа "Боловсролын салбарт ажиллаж байгаа 100 гаруй мянган багшийн нийгмийн асуудалтай холбоотой таван асуулт асууя.

Багшийн цалин одоо 200-400 ам.долларын хооронд маш бага байна. Энэ Засгийн газрын үед багш нарын цалинг 1,000 ам.долларт хүргэх боломж байгаа юу. Мөн багш нарын орон сууцны асуудал маш хүнд байдаг. Орон сууц болон цалин нэмэх асуудлыг энэ Засгийн газрын хугацаанд анхаарах боломж байгаа юу гэдгийг Ерөнхий сайдаас асууя.

Монголын багш нарын 80-90 хувь нь хэрэв өөрөө хүсвэл тэтгэврийн насыг эрэгтэй 55, эмэгтэй 50 болгоё гэдэг асуудлыг удаа тавьж байсан. Гэвч энэ асуудлыг Боловсролын ерөнхий хуульд огт оруулаагүй. Энэ дээр багш нар маш их гомдолтой байгаа. Хоёрдугаарт, багш нарын мэргэжлээс шалтгаалах өвчлөл, эрсдэлд суурилсан хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийх боломж байна уу гэдгийг Л.Гантөмөр сайдаас асууя.

Хамгийн сүүлийн асуулт буюу төрийн албан хаагчдын улс төрийн эрхийг хааж, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, жагсаал цуглаан хийх эрхүүдийг 2017 оноос хойш хаасан. Үүнийг эргүүлж өөрчлөх боломж байна уу гэдгийг Хууль зүйн сайдаас асууя" гэв. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нараа бүх талаар дэмжих чиглэлд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжинэ. Цалингийн тухайд бидэнд хоёр л зам байгаа. Нэгдүгээрт, боловсролын салбар урсгал зардлаа хэмнэж чадвал багш нарын цалинг нэмнэ. Хоёрдугаарт, багш нарын цалинг дангаар салгаж аваад нэмдэг байж болохгүй. Харин нийт төрийн албан хаагчдын цалинг ярих боломжтой. Тиймээс төрийн албан хаагчдын тоог багасгаж, давхцлыг арилгаж байж, цөөн чанартай хүн өндөр цалинтай ажиллах реформыг хамтдаа хийнэ.   

Ер нь цалинтай холбоотой асуудлыг гишүүд ингэж хамаагүй ярьж болохгүй. Багш, эмч нар бусад мэргэжлийнхэнтэй адилхан л байх ёстой. Салбарын хууль дээр цалингийн асуудлыг шийддэг, цалин нэмсэн сайдыг хамгийн сайн сайд гэдэг асуудал бол чөтгөрийн тойрог шүү.

Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр: Миний байр суурь Ерөнхий сайдтай адил байгаа.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан: Төрийн албан хаагчдын цалин хөлсний асуудлыг тогтолцоогоор нь эргэж харах шаардлагатай байна. Одоогоор ерөнхийд нь тэгшитгээд явж байна. Эрүүл мэнд, боловсролын салбар үр дүнд суурилсан урамшууллын тогтолцоонд шилжсэн. Тиймээс сайн багш, сайн эмч хамгийн өндөр цалин авдаг болгохын төлөө л урагшлах ёстой.

Хууль зүйн сайд О.Алтангэрэл: Одоогийн Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагч улс төрийн болон шашны байгууллагын үйл ажиллагаанд оролцох нь хориотой. Гэхдээ бид үүнийг эргэж харах цаг болсон. Ялангуяа академик болон чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг болон дунд сургуулийн багш нарт аль эрхийг нь нээж өгөх вэ гэдгээ бодох ёстой. Гэхдээ бидэнд хүрээ, хязгаар бас байх ёстой. Таны саналыг анхаарч тусгах болно.   

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
БУРУУ
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Z [202.9.40.219] 2024/8/17
Энэ худлаа нэр хүндээ өсгөх том жижиг жүжигчин зальтай пялдгуудл төгргиин үнэ цэнииг хоролж байдагшдэээ нүүрс ждү богд уулын газар ногоон хуучин автобусны хулгаа овшорооо шиидчүүл бүгдл цалингааа нэмүүлэх юм гээдл хуцагсад одоо хаачив нам дагасан өлөнгүүүдиин шоу байж
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.164] 2024/8/17
Нэг үеэ бодвол ч цалин сайжирсан л даа. 90-ээд онд дундаж цалин 30-40 доллар, 2000-аад онд 50-60 доллар, 2010-аад онд 150-200 доллар, одоо 300-400 доллар болсон. Гэсэн хэдий ч удаан өсөж байна. Хятадад багшийн цалин 1000 доллараас эхлэж байгаа олон жил ажилласнууд нь 2000 давсан. Манайхаар 7 сая төгрөг
0 | 0 Хариулах
Зочин [154.213.185.254] 2024/8/17
Улсын сургууль төлбөртэй болж байж л наадах чинь биелнэ.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.176.208] 2024/8/17
Энэ их хуралд юу ч мэдэхгүй нэг намын нэр бариад орчихсон нүдний булайнууд их байгаа ер нь мөнгө иддэг газар гээд ойлгосон нөхдүүд ч их байгаа захаас нь эхлээд хэмлэх хэрэгтэй!!!
1 | 0 Хариулах
Зочин [66.181.179.71] 2024/8/17
Яагаад ам.доллар гээд яриад байна? Өөрийн мөнгөн тэмдэгттэй улс байж. Яагаад багш нар эрт тэтгэвэрт гарах ёстой гэж?! Зунжингаа амардаг байж?!
5 | 0 Хариулах
Зочин [202.126.91.176] 2024/8/17
Тийм шүү яагаад багшийн дутагдалтай бхад дангаар нь багш нарын насыг тусад нь ярьж багасгах билээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.31] 2024/8/17
Тэнэг юмнууд их сонгогдсон байгаа 4 жил тэнэгтэхийг нь харна
4 | 0 Хариулах
Зочин [172.58.166.148] 2024/8/16
Yamar aimar tsarai zvstei hvvjen be
1 | 1 Хариулах
Зочин [202.126.90.166] 2024/8/16
Гүй ээ бас ийм хүүхэн хэн хэзээ сонгочихвоо энч одоо
12 | 0 Хариулах
Зочин [103.168.34.25] 2024/8/17
Жагсаалтаар.
1 | 0 Хариулах
Улаан комментчин Commie [202.9.46.150] 2024/8/16
Энэ хөлдүү их хуралд ороод ч багш нарын цалин өм цөм нэмэгдэх боломжгүй. Багш нар цалингаа голоод байгаа юм ажлаасаа гарч, Солонгос яв, эсвэл уул уурхай, барилга дээр ажилла. Ажил нь хэцүү ч гэсэн авдаг цалин нь бараг хүсээд байгаа мянган доллар чинь юм даа.
9 | 0 Хариулах
Улаан комментчин Commie [202.9.46.150] 2024/8/16
Хө-хө-хө, энэ хөлдүү чинь их хуралд орчихсон юм уу. Яагаад хөлдүү гэж байгаа юм бэ гэвэл багш нарын цалинг 2, 3 дахин нэм гээд л дөргүй бух шиг зүтгэхээс өөр ямар ч гаргалгаа, арга ухаан байхгүй. Хөрөнгөтөн нийгэмд хэний ч цалинг шууд 2, 3 дахин нэмэх боломжгүй, хувилж 10 хувь, 20 хувиар л нэмэх тухай ярьж болно. Ийм юм ойлгохгүй мулгуй хүнийг хөлдүү л гэнэ, өөр арга байхгүй.
11 | 0 Хариулах
Зочин [178.174.229.45] 2024/8/16
IIM ERUNHII SAIDTAI BJ YAJ BOLOH BE TA MIN BID CHIN KOMMUNIST ULS BOLJEE
1 | 0 Хариулах
nohoi [139.5.218.88] 2024/8/16
Л.Гантөмөр: Миний байр суурь Ерөнхий сайдтай адил байгаа.
0 | 0 Хариулах
Зочин [172.58.166.148] 2024/8/16
😂
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.148] 2024/8/16
Communist country.
6 | 0 Хариулах
Зочин [92.77.72.113] 2024/8/16
bugdeeree shahuu muunchin bolchihood ju yariad bnaa
2 | 0 Хариулах