ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/05-НД НИЙТЛЭГДСЭН
Реппер Б.Гантулга Ерөнхий сайдын залуучуудын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллана
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Реппер Б.Гантулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн залуучуудын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллахаар болжээ.
Тэрбээр өмнө нь "Би улстөрч болох хүсэл сонирхолтой. Залуус улс төр сонирхохоо больж, улс төртэй холбогдолтой зүйл байхаар шал худлаа гэдэг болчихсон энэ хандлагыг өөрчилж, залуусыг мэдээлэлтэй, мэдлэгтэй болгох, баримт уншдаг, судалдаг болоосой гэж хүсэж байна" гэж байв.
Засгийн газрын албан ёсны сайт mongolia.gov.mn хуудсанд бичигдсэнээр Ерөнхий сайд 11 зөвлөхтэй аж.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
