СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул, Орхон, Хурх, Балж, Онон гол үерийн аюултай түвшнийг 10-100 см даван үерлэж байна
Голуудын усны түвшин нэмэгдэж байгааг Ус Цаг Уур, Орчны Судалгааны Хүрээлэнгээс сэрэмжлүүлэв.
Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Орхон голын нийт уртын дагууд болон Хангай нурууны араас усжих Хануй, өврийн Завхан, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Туул (Алтанбулаг- Лүн), зүүн хажуугийн Балж, Хэрлэн (Мөнгөнморьт-Багануур-Өндөрхаан) зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдсэн байна.
Түүнчлэн
- Хараа (Дархан), Ерөө, Туул (Босгын гүүр- Алтанбулаг), Эг, Улз, Хэрлэн (Хонгон-Чойбалсан), Хануй, Орхон, Онги, Хөгшин Орхон зэрэг гол үерийн түвшнийг 5-35 см
- Туул (Улаанбаатар-Лүн), Орхон (Орхонтуул), Хурх, Барх, Балж, Онон, Хэрлэн (Мөнгөнморьт-Багануур-Өндөрхаан) , Улз (Дашбалбар), Халх гол Ялалт баг орчимд үерийн аюултай түвшнийг 10-100 см даван тус тус хүчтэй үерлэж байна.
Мөн Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Увс нуурын савын Хархираа, Намир гол үерийн түвшнийг 5-10 см давжээ.
Иймд дээрх сав голдирол дүүрэн элбэг устай байгаа голуудын саваар нутаглаж буй малчид, аялж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
