ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Амралтын газарт “Туул” голын үерийн усанд боогдсон 118 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 8 сарын 5
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гол, мөрний усны үерийн улмаас өчигдөр(2024.08.04) дараах дөрвөн дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгджээ. 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 12 дугаар хорооны “Цагаан-Эргийн гургуул” гэдэг газар гэр үерийн усанд автаж, гурван иргэн усанд боогдсон гэсэн дуудлагыг 08.04-ний өдрийн 10:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 17 км замыг туулан 10:50 цагт очиход иргэн Р-ийн гэр “Туул” голын үерийн усанд автаж, боогдсон байсан тул иргэн Р/64 настай, эмэгтэй/, Э /38 настай, эрэгтэй/, О/41 настай, эмэгтэй/ нарыг 10 минут ажиллан гаргаж, түр хорогдох байранд хүргэсэн.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 12 дугаар хорооны “Био комбинат” 3 дугаар гудамжны урд задгайд гэр үерийн усанд автсан гэсэн дуудлагыг 08.04-ний өдрийн 11:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 12:54 цагт очиход иргэн Ц-ын 4 ханатай гэр “Туул” голын үерийн усанд автсан байсан тул иргэн Ц/65 настай, эрэгтэй/, Б/13 настай, эрэгтэй/ нарыг 15 минут ажиллан гаргаж, түр хорогдох байранд хүргэсэн.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 12 дугаар хороо, амралтын газарт иргэд үерийн усанд боогдсон гэсэн дуудлагыг 08.04-ний өдрийн 11:00 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 21.5 км замыг туулан 14:03 цагт очиж “Туул” голын үерийн усанд боогдсон 118 иргэн /том хүн 83, хүүхэд 35/-ийг 2 цаг 30 минут ажиллаж, аюулгүй бүсэд гаргасан. Мөн  “Toyota Harrier” загварын суудлын автомашиныг татан гаргасан.
Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 1 дүгээр хороо, “Тэрэлж-Алтай” ресортын гарамд “Туул” голын усанд иргэд боогдсон гэсэн дуудлагыг 08.04-ний өдрийн 16:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 4 км замыг туулан 16:32 цагт очиж иргэн Б/32 настай, эрэгтэй/, С/35 настай, эмэгтэй/, Б/31 настай, эрэгтэй/, Н/33 настай, эмэгтэй/, Б/26 настай, эрэгтэй/, Н /24 настай, эмэгтэй/, М/5 настай, эмэгтэй/ нарыг 20 минут ажиллаж завиар зөөвөрлөн аюулгүй газарт гаргасан. 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг