Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Шарк Ч.Анараар ахлуулсан Хиймэл Оюун Ухаан (AI), Их Өгөгдөл (Big Data)-д суурилсан хөгжлийг дэмжих УИХ-ын лобби бүлэг байгуулагджээ

Э.Аззаяа, iKON.MN
2024 оны 7 сарын 10
IKON.MN
Зураг зураг

Баяр наадмын өмнө Улсын Их Хурлын анхдугаар чуулган 25 цаг тасралтгүй хуралдаж хаалтаа хийлээ.

Анхдугаар чуулганаар Улсын Их Хурлын байнгын хороодын дарга нар болон Засгийн газрын гишүүдийг томилсон бол энэ хойгуур технологийн салбарын төлөөлөл Шарк Анар тэргүүтэй Улсын Их Хурлын гишүүд “Хиймэл оюун (AI), их өгөгдөл (Big Data)-д суурилсан хөгжлийг дэмжих лобби бүлэг” байгуулагдсан тухайгаа Улсын Их Хурлын шинэхэн гишүүн Ч.Анар цахим хуудсандаа мэдээлжээ.

Тэрбээр “АЖ ҮЙЛДВЭРИЙН 4-Р ХУВЬСГАЛААС МОНГОЛЧУУД ХОЦРОХГҮЙН тулд шинэ тутам үүсэж буй технологи ашиглалтын тухайд эрх зүйн орчныг бүрэн бүрдүүлж, цогц бодлого, төлөвлөгөөтэй болох ёстой. Иймд Лобби бүлгийн үйл ажиллагаа нэн тэргүүнд мэдлэгт суурилсан нийгэм, эдийн засгийг бий болгоход хиймэл оюун, их өгөгдөлд суурилах шийдлүүдэд шаардагдах бодлого боловсруулж түүнд нийцсэн эрх зүйн орчин бий болгоход чиглэх юм. Хүн ам цөөн, жижиг эдийн засагтай бидний хувьд дутуу байдлаа технологийн оролцоотойгоор нөхөж нийт иргэдийн амьдралын чанарыг сайжруулах үйл явцыг хурдасгана гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Шинэхэн бөгөөд содон гишүүд хэрхэн ажиллахыг харах л үлдлээ.