Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Сэтгүүлч А.Баярмааг прокурорын саналаар баривчилсан гэв

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 5 сарын 6
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

tac.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч А.Баярмааг тавдугаар сарын 5-ны өдөр баривчлан саатуулсан. Түүнийг баривчилсан үндэслэлийн талаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг дараах тайлбарыг гаргажээ.

Уг тайлбарт "Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос “...сэжигтэн А.Б-г прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, оргон зайлсан үндэслэлээр сэжигтнээр баривчлах...” саналыг 2024 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлсэн.

Шүүх прокурорын саналыг хянан хэлэлцээд сэжигтэн А.Б-г Монгол Улсын хилээр орж ирсэн үеэс эхлэн сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгож шийдвэрлэв" гэсэн байна.