УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор 26 нам, хоёр эвсэл хүсэлтээ өгч байв. Сонгуулийн Ерөнхий Хороо өчигдөр/2024.04.30/ хуралдаж, нам, эвслүүдийн хүсэлтийг хэлэлцэж, гурван намын сонгуульд оролцох хүсэлтийг татгалзаж шийдвэрлэжээ.
Тус хорооноос мэдээлснээр УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсгийн 28.3.3, 28.3.7-т заасан шаардлага хангаагүй буюу сонгуулийн зардлын тайлан гаргах талаарх журам зөрчсөн үндэслэлээр Их Эв Нам, Хөгжлийн Хөтөлбөр Нам, Монгол Шинэчлэлт Нам сонгуульд өрсөлдөх эрхээ авч чадаагүй байна. Их Эв Намын дарга З.Бат-Отгон бол Хөгжлийн Хөтөлбөр Намын дарга О.Заяа, Монгол Шинэчлэлт Намын дарга Н.Жамсран гэж Дээд шүүхэд бүртгэгджээ.
Ингэснээр 23 нам, хоёр эвслийг 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэж, батламжлахаар шийдвэрлэжээ.