ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/15-НД НИЙТЛЭГДСЭН
"Мөнгө угаах, сонгуулийг санхүүжүүлсэн байж болзошгүй үндэслэлээр иргэн Р.Базарын ажлын байранд нэгжлэг хийж байна"
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий иргэний ажлын байранд өнөөдөр нэгжлэг хийж байгаа аж.
Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад "Иргэн Р.Базарын ажлын байранд нэгжлэг хийгдэж байна.
Хууль бусаар мөнгө угаах, сонгуулийг санхүүжүүлсэн байж болзошгүй үндэслэлээр нэгжлэг, шалгалт хийгдэж байна гэсэн мэдээлэл бидэнд ирсэн.
Ажиллагаа явагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Прокуророос зөвшөөрөл авч, нэгдсэн мэдээлэл өгнө".
Харин Прокурорын байгууллагаас "Уг хэргийг шалгаж байгаа" гэв.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
