ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/25-НД НИЙТЛЭГДСЭН
Засгийн газрын тусгай сангуудаас олгосон зээлийн ₮97 тэрбум нь эргэн төлөгджээ
IKON.MN
Гэрэл зургийг mpa.mn
Цахим, хөгжил харилцааны холбооны сайд Н.Учрал өнөөдөр Шилэн ажиллагааны хүрээнд сайт нь шинэчлэгдсэн талаарх мэдээллийг өгсөн.
Энэ үеэр сэтгүүлчид түүнээс Засгийн газрын тусгай сангуудын эргэн төлөлтийн тухай мэдээллийг тодруулав. Сайд Н.Учрал "Өнгөрсөн оны эцсийн байдлаар 97 тэрбум төгрөг төлөгдсөн.
- Боловсрол Зээлийн Санд - ₮3.94 тэрбум
- Жижиг, Дунд Үйлдвэрлэлийг Хөгжүүлэх Санд - ₮55 тэрбум
- Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Санд - ₮20 тэрбум
- Хөдөө Аж Ахуйн Корпорацад - ₮11 тэрбум
- Гэмт Хэргийн Хохирогчдод Нөхөн Төлбөр Олгох Санд - ₮290 сая
- Шинжлэх Ухаан Технологийн Санд - ₮26 сая төгрөг эргэн төлөгдсөн байна" гэлээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
