Казахуудын үндэсний баяр болох Наурызын баяр өнөөдөр тохиож байна. Наурыз гэдэг нь казах хэлэнд байгаль дэлхий өвлийн нойрноосоо сэрж, өдөр шөнө тэнцдэг өдөр хэмээх утга агуулдаг.
Энэ баярыг Дундад Азийн Казах, Киргиз, Туркмен, Тажик, Афганистан, Иран, мөн Кавказын муслим шашинтай орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Казах угсаатан нь Монгол Улсын хүн амын дөрвөн хувийг эзэлдэг бөгөөд дийлэнх нь буюу 76.5 хувь нь Баян-Өлгий аймагт амьдардаг аж.
Казах түмний хувьд хамгийн түгээмэл нэр нь Амина. Энэ нэр нь араб хэлнээс гаралтай бөгөөд аюулгүй байдал гэсэн утга агуулдаг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад Амина нэртэй 2,733 иргэн бүртгэлтэй байна.
Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!