Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

“SUSTAINABLE BUSINESS FORUM” зохион байгуулагдлаа

ikon.mn
2024 оны 2 сарын 26
www.ikon.mn
зураг
 

Их Британийн засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр Chevening-ийн төгсөгчид санаачлан Их Британийн элчин сайдын яамтай хамтран Share Build Foster уриан дор Монголд анх удаа “Sustainable Business Forum”-ыг амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээгээр Тогтвортой хөгжлийн салбарт манлайлан ажиллаж буй мэргэжилтнүүд өөрсдийн мэдлэг туршлагаа Монголын бизнесийн байгууллагуудад хуваалцсан юм.

Форумын үеэр “Sustainable Business Consulting” компани Монголын ТОП аж ахуй нэгжүүдийн удирдлагуудыг хамруулсан судалгааны үр дүнгээс танилцуулан, байгууллагууд хэрхэн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах, тайлагнал ил тод байдлын ач холбогдлын талаар зөвлөгөө мэдээллийг өглөө. Зочин илтгэгч Улаанбаатар хотын засаг даргын орлогч О.Номинчимэг Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөний талаар танилцуулсан бол, MCS Coca-Cola компанийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав MCS Coca-Cola компанийн байгаль орчны бодлого, ESG туршлагаа танилцууллаа.

Панель хэлэлцүүлэгт тогтвортой хөгжлийн олон талын хамаарал бүхий сэдвүүд болох жендер, инновац, уур амьсгалын өөрчлөлтөөс эхлэн уул уурхай, банк санхүүгийн салбар болон олон улсын байгууллагын мэргэжилтнүүд бизнесийн байгууллагууд яг одоо юу хийх хэрэгтэй талаар өөрсдийн тип, зөвлөгөө, санаануудаа хуваалцсан юм. Sustainable Business Forum-д оролцсон 100 гаруй бизнесийн байгууллагын төлөөллүүд  маань уг арга хэмжээнээс олж авсан шинэ санаа, нөү хаувыг үйл ажиллагаандаа шингээн Монгол улсын Тогтвортой хөгжилд бизнесийн оролцоог нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг