Жендэрийн үндэсний хорооны 2024 оны ээлжит хуралдаан өнөөдөр болжээ.
Хуралдаанаар боловсролын тэгш бус байдал, тэр дундаа их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудын 61 хувь нь эмэгтэйчүүд, 39 хувь нь эрэгтэйчүүд, 18-34 насны гэрлээгүй малчдын 88% эрэгтэйчүүд эзэлж байгаа талаар хэлэлцсэн байна.
Иймд хөдөө, орон нутаг дахь малчид, малчин өрхийн гэр бүлийн тогтвортой байдлыг хангах хүрээнд боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэхэд тусгайлсан бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Эрүүл Мэндийн Яам, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яамдын гишүүдэд тухайлан үүрэг болгожээ.
Мөн “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах” чиглэлээр дараагийн шатны төлөвлөгөөг боловсруулж ажиллахыг хорооны гишүүдэд даалгасан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!