Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Цагаан сараар авсан бэлгийн 64 хувь нь хэрэгцээгүй байдаг

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 2 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

Сар шинийн баяр бол Монголчуудын уламжлалт баяр бөгөөд цаг улирлын буюу өвлийг өнтэй давж, хавартай золголоо хэмээн бэлгэддэг байна.

Цагаан сарын баяраа Монголчууд жилээс жилд өргөн дэлгэр тэмдэглэдэг болжээ. Улаанбаатар хотын өрхийн 80 хувь нь, хөдөө орон нутгийн өрхийн 94 хувь нь цагаан сарын баярыг тэмдэглэдэг гэсэн судалгааг Монголын тэргүүлэгч судалгааны компани MMCG буюу Mongolian Marketing Consulting Group гаргажээ. Баярын нийт төсвийн 60 гаруй хувийг зочдын гарыг цайлгах бэлэгт зарцуулдаг байна. Харин цагаан сараар авсан бэлэг нь хэр хэрэгцээтэй байдаг талаар тодруулахад 64 хувь нь хэрэгцээгүй гэж хариулсан байна. Тэгвэл бид та бүхэндээ ирсэн зочдодоо хэрхэн хэрэгцээт, таалагдах бэлгийг бэлтгэх талаар бяцхан санааг дэвшүүлж байна.  

Сар шинийн бэлэг нь хувь хүртээхтэй холбоотой бөгөөд бэлгэдлийн шинжтэй зүйл юм. Өөрөөр хэлбэл, өөрийн хишиг буянаас, эсвэл өөрийн сайн сайхнаас хамаатан садандаа хувь хүртээж буй хэлбэр хэмээн түүх судлаач С.Бямбадорж ярилцлагадаа дурдсан байдаг. Тэгвэл гэр бүлийн хүн тус бүрд бэлэг бэлтгэх нь эдийн засаг, цаг хугацааг ихээхэн зарцуулах юм. Үүнийхээ оронд бид шинэ хандлага, хэв маягт уриалж айл өрх бүрд нь хэмээн гэр бүлд дунд нь хэрэгцээт бэлэг бэлэглэдэг болцгооё.

Жишээлбэл, гэр бүлээрээ хэн бүхэн нь хэрэглэж болохуйц махны машин, холигч, уурын индүү, үс арчилгааны бүтээгдэхүүн, массажны аппарат гэх мэт хэн бүхэнд таалагдах, хэрэглэгдэхүйц үлдэцтэй бэлэг бэлтгэхийг санал болгож байна.  

https://next.mn/products/bhh811-00

Та гэр бүл, ойр дотны хүмүүстээ бэлэглэх хэрэгцээт бэлгээ next.mn сайтаар зочлон сонирхоорой.

 
 
 
 
 
 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.