• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Малчдын НДШ-ийн 50%-ийг төр хариуцна. Энэ зохицуулалт хувьдаа малтай төрийн албан хаагчдад хамааралгүй"

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Нийгмийн даатгалын багц хууль"-ийн талаар мэдээлэл өгөх уулзалт Нийгмийн Даатгалын Ерөнхий Газарт өнөөдөр зохион байгуулагдлаа. 

Энэ үеэр

  • Малчдын НДШ-ийн 50 хувь
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг эх, асран хамгаалагчийн аль нэгнийх нь НДШ-ийг төрөөс 100 хувь хариуцах болсныг танилцуулав. 

Тус хуулийн заалтын талаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам (ХНХЯ)-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. 



Тэрбээр "Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг эцэг эхчүүд ажил хийхэд хүндрэлтэй байдаг.

Хүүхдээ асарч байгаад дараа нь тэтгэвэргүй, тэтгэвэр тогтоолгох нөхцөл нь бүрдэхгүй байх асуудал үүсдэг. Иймд дээрх зохицуулалтыг хуулийн төсөлд оруулж ирсэн.

Түүнчлэн малчны шимтгэлийн 50 хувийг төр таван жилийн хугацаанд хариуцах заалтыг оруулсан. 

Малаа маллаж, мал аж ахуйгаар амьдралаа залгуулж, хөдөө амьдарч буй малчдын тухайд хуулийн зүйл заалт хамаарна. Гэхдээ малчин өөрөө заавал шимтгэлийнхээ 50 хувийг төлсөн тохиолдолд төр 50 хувийг нь хариуцна. Хэрэв малчин өөрийн 50 хувийг төлөөгүй бол төр үлдсэн хувийг хариуцахгүй.

Өнөөдөр хөдөлмөрийн насны 280 гаруй малчин байна. Тэдний 25 орчим хувь нь л Нийгмийн Даатгалын Шимтгэл (НДШ) төлдөг. Энэ хүмүүс ирээдүйд халамжийн тэтгэвэр авах гэж байна.

Халамжийн тэтгэвэр гэдэг бол өнөөдрийн татвар төлөгчийн мөнгөнөөс шууд олгож байгаа тэтгэвэр юм. 

Хэрвээ малчид таван жил 50 хувийн шимтгэлээ төлөөд цааш үргэлжлүүлэн таван жил шимтгэл төлөөд явбал Нийгмийн Даатгалын Сан (НДС)-нд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулна. Ингэснээр малчид НДС-аас тэтгэвэр авах хөшүүргийг бий болгох зорилгоор хуулийн төсөл оруулж, батлагдсан" хэмээв. 

"А данстай, хөдөө орон нутагт амьдарч байгаа мал бүхий иргэдийг хамруулна"

Уулзалтын үеэр малчдын НДШ-ийн тал хувийг төр хариуцах болсон шалтгааныг сэтгүүлчид тодруулсан юм. 



Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хариулт өгөхдөө "Малтай хүн болгоны НДШ-ийг улсаас даах юм шиг бодоод байна.

Жишээлбэл төрийн албан хаагч хүн ч Хөрөнгө Орлогын Мэдүүлэг (ХОМ)-ээ малтай байж болно. Гэхдээ тэр хүн 50 хувийн хөнгөлөлтөд хамрагдана гэсэн үг биш.

Үүнд А данстай, хөдөө орон нутагт амьдарч байгаа мал бүхий иргэдийг хамруулна. 

Хэрэв малчид НДШ төлөхгүй бол халамжийн тэтгэвэр авдаг хүмүүс болно. Халамжийн тэтгэвэр нь 100 хувь улсын төсвөөс гардаг. 

Энэхүү 50 хувийн хөнгөлөлтөд бүх малчин 100 хувь хамрагдахад жилд төсөв дээр 25 орчим тэрбум төгрөгийн ачаалал ирнэ. Үгүй гэвэл, ирээдүйд 12 их наяд орчим төгрөгийн ачаалал төсөвт ирнэ.

Иймд малчид бага ч болтугай хуримтлал оруулж, сайн дураар шимтгэлээ төлөх нь чухал" гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
35
Зураг
ТЭНЭГЛЭЛ
6
Зураг
БУРУУ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
52 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.79.157.144] 2025/1/31
Ямар ч малчин ер нь миний нийгмийн даатгалыг төлөөд өгөө гэж гуйгаагүй л байх . Сонгогдох боломж хөдөө орон нутаг болхоор л хулгайчууд бүр хэдэн малчидааараа туг тахиж хот хөдөө гэж алалцуулаад байгаа нь ойлгомжтой байна
0 | 0 Хариулах
Зч [66.181.177.15] 2024/1/10
Бүгдээрээ малчин болчихооч
0 | 0 Хариулах
Хүн [66.181.189.118] 2024/1/10
ЗААССС ЛАЙ Л БАЙНА.МАЛ МАХЫ НЬ ХАМГИЙН ҮНЭТЭЙ АВЧ ХЭРЭГЛЭЖ БАЙХАД ТӨР ДААНА ГЭДЭГ ИЛҮҮЦ.ХӨДӨӨНИЙ ХҮНЭНЦЭРҮҮД ХОТООР НЭГ БЭЛЧИЖ ХОТЫГ ЗАВААРУУЛЖ' ЁСТОЙ ХОТЫН УТГЫГ АЛДУУЛЖ БАЙНА.ЯДАЖ МАХ' ЦАГААН ИДЭЭНД НЬ ТОГТСОН ХЯМД ҮНЭ ТОГТООЖ ӨГӨӨЧЭЭ.
0 | 1 Хариулах
Зочин [103.79.157.144] 2025/1/31
Нэг л их хотын соёлтон угаарандаа жилээс жилд манараа болж байгаа өвгөн үү эмгэн үү өөрөө ххаха
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.25] 2024/1/9
Хүнсэнд 0-16 насны бүтэн ,хагас өнчин 3 хүүхэдтэ эцэг эсвэл эх гэр бүл бдаг бас улиралд мөнгө авдаг м билээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.170] 2024/1/9
Дөнгөж амьдралд хөл тавьж лизингээ яаая гэж бгаа залуусаас авсан татвараар тос идэж торгонд хөлбөрсөн баян малчидыг хэдий удаан тэжээх гэж бна даа. Бас аэил хийх дургүй хувалзнуудад хүнсний талон өгдгөө хэзээ болих гэж бна даа төр засаг минь. Бидний амьдарч буй нийгэм хүн бусдын төлөө амьдраагүй гэдгийг хэзээ ойлгох вэ. Нийгмийн идэвхитэй хэсгээ зулгааж арьсыг нь хуулж идэвхигүй арчаагүй ажилгүй новшнуудаа тэтгэхээ хэзээ болих вэ.
4 | 0 Хариулах
Уншигч [103.57.93.88] 2024/1/9
Нэрэн дээрээ мал бүртгүүлчихсэн төрөл бүрийн халтуур хийдэг түгжрээ утаа нэмсэн нөхдүүд хотоор дүүрэн байна, тэдний НДШ ийг тэдний үйлдлээс болж түгжирч, хордож байгаа бусад нь яагаад төлнө гэж. Хохирсон дээрээ давхар хохирох нь дээ.
3 | 0 Хариулах
Зочин [103.172.76.44] 2024/1/9
Төр хариуцна гэдэг үгээ тайлбарлана уу? татварын мөнгөөр шийдэх бол та нарт хамааралгүй хөрөнгө, ашигт малтмалын орлогоор бол шийдэх бол наад чинь энэ улсын иргэдийн хөрөнгө..... Ер нь төр гуай та ингэхэд ямар хөрөнгөтэй тэрийгээ хаана байршуулж байна?
3 | 0 Хариулах
Зочин [66.181.183.237] 2024/1/9
төр хариуцахгүй ээ. татвар төлөгчдөд үүрүүлнэ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.182.83] 2024/1/9
Фермийн МАА эрхэлдэг хүн үүнд хамрагдах уу?????????????
1 | 0 Хариулах
Зочин [66.181.177.82] 2024/1/9
МАЛЧДЫН НИЙГМИЙН ДААТГАЛЫГ ТӨР ДААНА ГЭДЭГ БОЛ ЁСТОЙ ХАМГИЙН БУРУУ.... ЯАГААД МАЛЧИД ШИГ БАЯН ХҮМҮҮС АЛГААТӨР ЗАСАГ МИНЬ НИЙСЛЭЛД ХЭЛ ХЭДЭН БАЙРТАЙ, НИЙСЛЭЛД ХАА Л БОЛ ХАА ХҮНСНИЙ ЗАХЫН ПАВИЛОНИЙГ МАЛЧИД ТҮРЭЭСЛЭЖ БАЙНА. ЦАГ ЯМАРГТ МАЛЧИД ХҮҮХДҮҮДЭЭ ИХ ДЭЭД СУРГУУЛЬД СУРГАЖ БАЙНА ЯАГААД ГЭЭЧ 2 ҮХЭР НЯДЛААД СУРГАЛТЫН ТӨЛБӨР,, БҮҮР БҮХ ЮМАА ЗОХИЦУУЛЧИХАЖ БАЙНА. Гэтэл хотынхон яаж байна ЗҮГЭЭР Л ӨЛӨН ЗЭЛМҮҮН ХОНОГИЙН ХООЛ, ДАНДАА ӨРНИЙ ХООРОНД ҮХЭН ХАТАН АМЬДРАХ ЧАМАЙ БОЛЖ ШАР ӨДӨР БОР ХОНОГИЙГ ӨНГӨРӨӨЖ БАЙНА ЯАГААД ЭНЭ ДЭЭР СУДАЛГАА ХИЙДЭГГҮЙ ЮМ БЭ ЯАГААД??? МАЛЧДЫН НДШ-ИЙГ ТӨР ТӨЛӨХ ХАМГИЙН БУРУУ ....!!!!!!!!!!!!!!
2 | 0 Хариулах
Зочин [82.135.82.116] 2024/1/9
Хөөрхий уурхайнаас өөр зүйлгүй улсын үйлдвэрлэгчид нь малчид ш дээ.
0 | 2 Хариулах
Зочин [174.192.74.199] 2024/1/8
Altaisan gichii
2 | 0 Хариулах
xD [80.233.51.80] 2024/1/8
Үндэс хуульд хүн бүр тэгш эрхтэй биш юмуу?!!! Яахаараа хараал идсэн миний НДШ-ээр бусадын юмыг Төлөх ёстой юм бэ? МАН -ынхаан?
4 | 1 Хариулах
Зочин [103.79.157.144] 2025/1/31
Улайн цайм өөрийн чинь төлж байгаа ндш -ээр зугаалаад луйвардаад явдаг улс төрчидтэйгөө л тэмцээц .тэд нар чинь харин жинхэнэ төлсөн даатгалаар чинь найрлаж байдаг биздээ. Бас нэг түлээ гар
0 | 0 Хариулах
Irgen Mal [143.244.40.234] 2024/1/8
"А данстай, хөдөө орон нутагт амьдарч байгаа МАЛ БҮХИЙ ИРГЭД хамруулна"
1 | 0 Хариулах
Зочин [66.181.180.18] 2024/1/8
Хаха МАЛ БҮХИЙ ИРГЭД
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.65] 2024/1/8
3 саяулаа малчин болъё.
3 | 0 Хариулах
Latin49 Jean Paul Gaultier. [103.212.117.102] 2024/1/8
uhtlee 6 udur ajillasan hunii tatvaraar huviinhaa maliig mallaj baigaa bayan malchidiin niigmiin daatgaliig tulnu bas malchidiin daatgaliig nuhun tuluh bolomjtoi zohitsuulalttai gej baigaa arai davarsan bish uu?
5 | 0 Хариулах
Зочин [66.181.182.220] 2024/1/8
Энэ цэлхийсэн авгай коммунист юм байна. Яахаараа би малчин гаралтай и чгэсэн хувийн малтай иргэдийн амьжаргаанд оролцох естой юм бэ. Тэр хvн мал маллана уу маллахгvй юу тэр ихvний хэрэг биз дээ. Тэгээд ч би малчин хамаатнуудаасаа ч vнэгvй мах сvvг нь авдаггvй
2 | 0 Хариулах
ҮҮНИЙГ СЭДСЭН ХҮМҮҮС ХААНААС ДЭВШИХИЙГ ХАРНАА [202.131.248.198] 2024/1/8
ДЭВШМЭГЦ НЬ НИЙГМИЙН СҮЛЖЭЭНИЙ ОДУУДАД ХЭЛЬЕ ДЭЭ.
2 | 0 Хариулах
ТӨР БИШ БИД ТАТВАРААРАА ТӨЛДӨГ [202.131.248.198] 2024/1/8
ҮНДСЭНДЭЭ МАЛЧДЫН НД-ЫГ ТАТВАР ТӨЛЖ ХҮН БҮР ТӨЛӨХ НЬ. ЦЭВЭРЛЭГЧ, ЖОЛООЧ, ӨРХ ТОЛГОЙЛСОН ХЭН НЭГЭН ГЭЭД БҮГД. УГ НЬ МАЛЧИД САЙН ДУРЫН ДААТГАЛД ХАМРАГДАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ. МАЛЧДАД ХАЙРТАЙДАА ИНГЭЖ ШИЙДЭЭГҮЙ Л БАЙХ. ИЙМ ШУДАРГА БУС ШИЙДВЭР ГАРГАСАН ХҮМҮҮС ХӨДӨӨНИЙ ТОЙРГООС СОНГОГДЧИХ САНААТАЙ Л ИНГЭЖ ХОР НАЙРУУЛСАН.
7 | 0 Хариулах
Зочин [202.55.183.178] 2024/1/8
ТӨРИЙН МӨНГӨ ГЭЖ БАЙХГҮЙ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН Л МӨНГӨ ГЭЖ БАЙДАГ ШҮҮ. СҮҮЛИЙН ХЭДЭН ЖИЛ НДС-ГАА АЛДАГДАЛД ОРУУЛЖ АЖИЛ ХИЙЖ БАЙГААГААС НЬ АВААД АЖИЛ ХИЙДЭГГҮЙ ТАТВАР ТӨЛДӨГГҮЙ НӨХДҮҮДИЙГ ХАЛАМЖЛААД НДСАН нь ХЭДЭН ЗУУН ТЭРБУМЫН АЛДАГДАЛТАЙ ДАМПУУРСАН УЛСЫГ БИЙ БОЛГОЖ БАЙНА. ТӨР ЦАГДАА, ЦЭРЭГ, ОНЦГОЙ БАЙДЛЫНХАА АЛБАН ХААГЧДЫН ӨМНӨӨС ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫГ НЬ ТӨЛӨХ ЁСТОЙ. АЖИЛ ХИЙДГҮҮД НЬ ТАТВАРТ ДАРЛАГДААД АЖИЛ ХИЙЖ ТАТВАР ТӨЛДӨГГҮЙ МЯНГАТ МАЛЧДЫН Д ДААТГАЛЫГ НЬ ЯАГААД БИД ТӨЛӨХ ЁСТОЙ ГЭЖ? Татварт хүртэл малчид 1%, цалин авдагууд нь 10%-иар ХХОАТ төлдөг, энэ улс чинь дампуурлаа.
17 | 0 Хариулах
Зочин [103.79.157.144] 2025/1/31
Татвар төлөгчдийн мөнгө гээд дотроо л хот хөдөө гээд алалцаад байдаг тэнэг оркууд шүү.Яг үнэндээ төрийн түшээд чинь жинхэнэ самарж байдаг биздээ. Яг үнэндээ гадаадын жуулчид монгол ахуй, хөдөөг л сонирхож ирдэг болохоос биш дөрвөн уулын дундах улаанбаатарыг сонирхож ирдэгчгүй юм шдээ . Ядаж л хотын оркуудаас илүү өв соёлоо авч явдаг хүмүүс чинь малчид байдгын түлээ орк минь
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2024/1/8
БУЛГАНТУЯА ОДОО БОЛЬ БОЛЬ, ЧАМАЙГ БИ ӨНӨӨДРӨӨС ХОЙШ ОГТ ДЭМЖИХГҮЙ, ХЭЗЭЭ Ч, БАЯНЗҮРХЭЭС ЗУГАТСАН БАЙХ ШИГ БАЙЛЭЭ, ДАХИАД ТААРАЛДАХ Л БАЙХ ДАА
11 | 0 Хариулах
зочин [66.181.180.85] 2024/1/8
Хөдөө газар мал бүхий иргэдэд хувьчлана гэсэн чинь уулын ам аль газар ундны усиай газар хашаад авцгааж байна Энэ хуулиа эргэж хараа чээ. Дараа үеийн малчид яах юм. Хэдэн хувь нь өрсөж хождог тэгш бус байдал нийслэлд хүртэл гарсан сургамж авдаггүй зөвхөн сонгуулиар ялах хэнээрхэлд автжээ Бодлого хаачив аа та минь ээ
9 | 0 Хариулах
Зочин [202.21.114.93] 2024/1/8
Социализм гэж ийм заваан. Ажил хийж байгаануудаас нь дээрэмдээд ажилгүйчүүдэд нь хувааж тараана. Шудрага бус байна миний төлсөн татвар өөр хүнийг эрхлүүлэх зүйлд зарцуулагдаж байгааг дэмжихгүй байна.
15 | 2 Хариулах
💩 [66.181.180.48] 2024/1/8
sotslizmd hujaa hulgaichuud shorond 1 bol duujluuldeg baisan yumlda,
0 | 8 Хариулах
Зочин [66.181.182.220] 2024/1/8
Чам шиг ийм арчаагvй хувалзнууд бусдын дунд шигдээд бас амьдардаг байсан юм, бас болоогvй ээ матаасчин хийгээд
0 | 0 Хариулах
💩 [66.181.180.48] 2024/1/8
sotslizmd hujaa hulgaichuud shorond 1 bol duujluuldeg baisan yumlda,
0 | 0
иргэн [66.181.186.195] 2024/1/8
2000 мянган малтай, баян малчны тэтгэвэрийг жирийн ядуу жолооч, цэвэрлэгч, ажилчин анги төлнө гээд боддоо. Цагдаа нар нь НДД төлөхгүй. Ямар эргүү нь ийм хууль санаачилдаг байнаа.
18 | 0 Хариулах
Зочин [202.9.47.52] 2024/1/8
Сонгуульд малчид нь л санал өгнө биз бусад хүмүүс өгөхгүй байхад л болох юм бишүү
5 | 2 Хариулах
иргэн [66.181.186.195] 2024/1/8
за хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асран хамгаалж байгаа хүнийг бол ойлгож байна. Харин малчид бол юу вэ [хориотой үг]. Миний хөлсөө урсгаж, толгойгоо ажиллуулж олсон орлогоос нийгмийн даатгал нэртэй татвар аваад малчдад өгнө гэсэн үү. Төр даах биш, татвар төлөгч иргэд дааж байна шүү.
7 | 0 Хариулах
Зочин [66.181.182.83] 2024/1/9
Зөвхөн ХБХүүхдээр хязгаарлалгүйгээр ХБ насанд хүрсэн иргэнийг асарч буй хүнийг мөн уг хуульд хамруулах нь зүйтэй байсан юм.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.88.79] 2024/1/8
heden malchidaa mallaad l bwal songuulid garaad l bn gesen ug shuu dee. Eniig zogsooh arga bol hotiihon, yalanguya zaluus henii ch nuluund awtalguigeer uuriin uzel bodlooroo l songuulia uguh heregtei. Zaluusaa nadad hamaagui, nadaar dutahgui gej buu bodooroi. Es buguus dahiad l 4 jil ene buhen urgeljilne.
6 | 1 Хариулах
Зочин [202.21.107.38] 2024/1/8
Тэгвэл үлдсэн 50% ийг нь хотынхон төлөхийн бна тээ. Заа яаахвээ яахав. Хэдэн малчдаа, 10 хоньтой эсвэл мянгатуудаа ялгахгүй, гоншигнохгүй хайрлах ухаан хотынхонд байдаг шд.
2 | 0 Хариулах
Зочин [202.55.188.82] 2024/1/8
Малчид хөнгөлөлт урамшуулал тэтгэвэр гээд авах заалт тоймгүй олон азтай хүмүүс сум суурин газрынхан төр байгаа эсэхээч мэдэхгүй байгаа тэдэнд төрийн үйлчилгээ хэзээч очихгүй лдээ
3 | 0 Хариулах
songuuliin huuli dee. [66.181.184.203] 2024/1/8
myangan maltai hvn bas 50 hubi hongoluulij aban gedeg chin vnen teneg bna. getel neg muu 640000 tugurugiin tsalintai manaach jijvvr , tseverlegch vilchegch nar ch tatvar tulug ch dee. iim baij bolohgui ee. getel ted nar ingej hunguluud baihad tuluhgui bgaa ni zvgeer tiim bayn hvnd tetgever heregtei gej uu dee..
9 | 0 Хариулах
Зочин [66.181.176.91] 2024/1/8
Малчдын НДШ-ийн 50%-ийг төр даана гэдэг чинь татвар төлөгчид л даана гэсэн үг шдээ?!! Жишээ нь: Төв, Сэлэнгэ аймагт хувиараа хүнсний ногоо тарьж, түүнийхээ борлуулалтаар амьдардаг иргэн яахаараа зэргэлдээ айлын малчны даатгалыг өмнөөс нь төлөх ёстой юм бэ??? Нэг нь мал үржүүлдэг, нөгөө ногоо үржүүлдэг, ялгаа юу байгаа юм бэ??!!!
20 | 0 Хариулах
Зочин [202.179.21.212] 2024/1/8
Бусад малгүй тэднээс дор байгаа хүмүүст тэгш бус хэрэг биш үү ?
13 | 0 Хариулах
Зочин [202.179.21.212] 2024/1/8
Хуулийг яреж байхад эсэргүүцээгүйн гай. Халамжийг ч гэсэн халамжийн 1%-а төлдөг байсан л хүн авна.
2 | 0 Хариулах
Зочин [202.179.21.212] 2024/1/8
Малын тоо санхүүгийн хязгааргүй юу ?
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.159] 2024/1/8
Адилхан малчдыг алаг үзэхийг эсэргүүцэж байна. Их хуралд сууж байгаа алдарт уяач, улсын сайн малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг мөн төрөөс төлж өгөхийг шаардаж байна. Шаардлагыг биелүүлэхгүй бол нүцгэн жагсаал хийхээ амалж байна. Их хурлын малчин гишүүд сайн сайхан байвал миний даарах ч яахав.
2 | 1 Хариулах
Зочин [59.153.112.150] 2024/1/8
Энэ малчид бидний өмнөөс амьдраагүй шүүү
13 | 0 Хариулах
Зочин [202.9.40.2] 2024/1/8
Хуулийг санаачилсан анужин гэх мэт пасдуунууд үйлийн үрээ эдлэхийг нь хүлээе
8 | 0 Хариулах
Зочин [202.9.46.159] 2024/1/8
Нээрээ тэр чинь баахан хурдан удмын адуутай бил үү, юу билээ. Нэг тиймэрхүү юм яриад байл уу, яалаа.
5 | 0 Хариулах
Зочин [108.147.103.62] 2024/1/8
Манай МАЛЧИД гэж КОММУНИЗМД амьдраад байгаа юм уу хаашаа юм ?
8 | 0 Хариулах
Зочин [202.55.188.82] 2024/1/8
Нөгөө хөгжлийн бэрхшээлтэй аймгийнхан бүгд малчин болоод шаана даа, харж л байгаарай.
5 | 0 Хариулах
Зочин [202.179.21.212] 2024/1/8
Тэр хэрэг юу болж замхарсан тухай эргэж олон нийтэд мэдэгдээгүй. Шалгана л гэсэн таг болсон. Хэд не хуурамч байгаад хасагдсан мэдэхгүй.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.78] 2024/1/8
энэ МАНин цагаандаа гарсан хулгайчуудыг малнаасаа дор шахуу эргүүнүүд нь сонгоод байдаг болхоор эд нараа бараг хүнээс илүү өөр төрөлтөн шахуу болгох юм.
13 | 0 Хариулах
Зочин [202.9.40.2] 2024/1/8
Ваая
4 | 0 Хариулах
Зочин [202.9.40.51] 2024/1/8
Эгэл жирийн иргэдийн л төлсөн татвар халааснаас гарч бгаа мөнгө биздээ. Сонгууль нь эхэлчихээр ингэж заваардаг байхгүй юу эд нар. Төр даана гэчихжээ бас😡.
24 | 0 Хариулах