Авлигатай Тэмцэх Газрын/АТГ/ Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн 835 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 40 хэргийг шүүхэд шилжүүлэх, 23 хэргийг хаах, таван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 10 хэргийг нэгтгэн шалгаж байгааг мэдээлэв.
Өнгөрсөн долоо хоногт “Шувуу” ажиллагааны хүрээнд шинээр нэг яллагдагчийг Интерполын нарийн бичгийн даргын газраас “Улаан булант” эрэн сурвалжлах зар мэдээг олон улсын хэмжээнд зарлуулжээ. Уг этгээдийг хэн болохыг АТГ хэлсэнгүй.
Харин Интерполоос хайхад "Улаан булант" зард Монгол Улсын дараах хоёр иргэнийг эрэн сурвалжилж байгааг байршуулсан байна.
“Шилжүүлэн авах” ажиллагааны хүрээнд эрүүгийн дугаар хэргүүдийн гадаад оронд гарсан хөрөнгийг тогтоох чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Эрүүгийн нэг хэрэгт хамаарулан нийт 22 объектод нэгжлэг хийжээ.
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 757 хэрэг шалгагдаж байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!