ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Эрдэнэбалсүрэн Олон Улсын Эрүүгийн Шүүхэд ажиллахаар сонгогдсон анхны монгол шүүгч болжээ

Т.Саран, iKon.mn
2023 оны 12 сарын 5
IKON.MN
Зураг зураг
Гадаад Харилцааны Яам

Нью-Йорк хотноо арванхоёрдугаар сарын 4-14-ний өдрүүдэд Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ийн Ромын дүрэмд Оролцогч талуудын Ассамблейн 22 дугаар чуулган болж байна.

Энэ сарын 4-нд ОУЭШ-ийн 2024-2033 онд ажиллах зургаан шүүгчийн сонгууль болов. 

Тус сонгуулийн эхний шатны санал хураалт болж, Дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн 81 улсын санал авч сонгогджээ. 

Тэрбээр энэхүү олон улсын шүүхэд сонгогдон ажиллах анхны монгол шүүгч болж байна.

Шүүгч Д.Эрдэнэбалсүрэн нь 1967 онд төрсөн. Эрхүү хотын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, хууль зүйн магистр зэрэгтэй. Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд 10 гаруй жил, эрүүгийн эрх зүй, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд 30 гаруй жил ажилласан туршлагатай аж.