ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Золбадрал: Манай улсыг зорих Беларусь, Турк жуулчдын тоо өсөж, барууны орнуудын аялагчид буурсан

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Аялал жуулчлалын судалгаа-2023" эрдэм шинжилгээний хурал Чингис Хаан үндэсний музейд өнөөдөр зохион байгуулагдлаа. 

Уг хурлын үеэр "Монгол Улсад 2023 онд аялсан жуулчдын тоон мэдээллийг шинжлэх нь" сэдэвт илтгэлийг Аялал Жуучлалын Мэргэжлийн Холбоо (АЖМХ)-ны Нийтийн эрх зүйн хуулийн этгээд УЗ-ийн дарга Б.Золбадрал танилцуулсан юм. 

Энэ оны эхний арваннэгдүгээр сарын 29-ний байдлаар Монгол Улс 620,375 жуулчин хүлээж авчээ. Ингэснээр 1,000,000 жуулчин хүлээж авах зорилт 66.64 хувьтай үргэлжилж байгааг тэрбээр хэлэв. 

Үргэлжлүүлэн "Манай улсад Орос, Солонгос улсын жуулчид хамгийн их иржээ. Энэхүү өсөлтийг 2019 оны жуулчдын тоотой харьцуулбал

  • Орос 43.4 хувь 
  • Солонгос 35.6 хувиар тус тус өссөн. 

Хамгийн өндөр өсөлттэй орнуудыг харвал Турк сонирхол татаж байна. Тус улсын жуулчдын тоо 191.3 хувийн өсөлт үзүүлжээ. Мөн Беларусь улсаас ирэх жуулчид 102 хувийн өсөлттэй байгаа юм. (2019 онтой харьцуулсан)

Харин манай улсад барууны орнуудаас ирэх жуулчдын өсөлт харьцангуй бага болсон. Жишээлбэл 

  • АНУ -25 хувь
  • Герман -30 хувь
  • Австрали -41 хувь
  • Их Британи -41 хувиар өөрчлөлт гарчээ" гэв.  

График: Монголд зочилсон жуулчдын мэдээлэл (2023.11.29)

Хүснэгт: Монголд зочилсон жуулчдын мэдээлэл

Улс Жуулчдын тоо Хувь 
ОХУ 217,386 35.04%
БНСУ 139,771 22.53%
БНХАУ  125,648 20.25%
Казахстан  20,360 3.28%
Япон 19,345 3.12%
АНУ  14,391 2.32%
Герман 8,865 1.43%
Беларусь 6,390 1.03%
Франц  5,654 0.91%
Бусад 62,563 10.08%

АЖМХ-ны Нийтийн эрх зүйн хуулийн этгээд УЗ-ийн дарга Б.Золбадрал "Боомтуудад ямар өөрчлөлт гарч байгааг судалж үзлээ.

Хоёр жуулчны нэг нь агаарын тээврээр манай улсад орж ирж байна.

Монгол Улс 2023 онд түүхэндээ хамгийн өндөр олон улсын агаарын тээврийн зорчигчийн суудлын тоотой байгаа. Жуулчдын 48.6 хувь нь агаарын тээврээр манайд зочилж байна.

Олон улсын зорчигч тээврийн 58.7 хувийг үндэсний тээвэрлэгч компаниуд гүйцэтгэж байгаа. 

Өвлийн таван сард жуулчдынхаа 23 хувийг авч байна.Олон улстай харьцуулахад өвлийн аялал жуулчлал маш том зөрүүтэй байгаа юм. 

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар үүнтэй холбоотой шийдвэр гарсан. 

Манай улсын 135 жуулчны баазад арванхоёрдугаар сарын 1-нээс шөнийн тарифыг дөрвөн сарын хугацаанд тэглэхээр хэлэлцсэн байна.Монголын өвөл тэсгим хүйтэн, цас мөстэй гэдэг боловч өвлийн аялал жуулчлалаа хөгжүүлсэн улс орнуудтай харьцуулахад яг л ижил нөхцөлтэй" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ЗӨВ, ГОЁ
10
Зураг
ХАХА
4
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.107.164] 2023/12/4
baruunii juulchid l heregtei dee
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.85] 2023/12/2
Хогын улс гэдгийг нь мэдчээд л ингэж буурч байна. 21р зуунд модон жорлонтой.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.174] 2023/12/2
барууныхан ядуурсан ,өөрөөр хэлбэл энгийн иргэд нь , юун жуулчлах манатай
0 | 0 Хариулах
Гялс-Од [178.115.64.170] 2023/12/1
Дотроо 00 той автобус оруулж ир л дээ.!!
0 | 0 Хариулах
Мэргэжилтэн [202.126.88.152] 2023/12/1
Агаарын тээврээ нэмэх хэрэгтэй. МИАТ
1 | 0 Хариулах
Зочин [122.201.25.83] 2023/12/1
Холын орнуудаас ирээд дүүргээд байдаг улс гэж байдаггүй юмдаа. Ойрын орнууд дээрээ л гол анхаарлаа хандуулах, хэрхэн өндөр мөнгө үлдээх үү гэдэг дээрээ анхаарах ёстой. Манайд мөнгө үрэх газар маш бага шдээ
4 | 0 Хариулах
Зочин [66.181.161.52] 2023/12/1
Орос солонгос хоёр л амь тээв ш дээ. Хятад барилгачид нь жуулчид юм хойно
3 | 1 Хариулах
Guest [202.126.88.204] 2023/12/1
Золжаргал байхдаа яахав дээ. Хүнийхээ нэрийг зөв бич л дээ
0 | 0 Хариулах
Ynmal oims [202.126.90.143] 2023/12/1
Sky resort, ovliin galiin naadam, Festival Uvliin Deeltei naadam , Mosnii bayr, charganii bayr , Tsaa bugiin naadam , Moson deerh shou, olon ulsiin uvliin dj festival ,
2 | 0 Хариулах
ireh gee harsan chin [139.5.216.222] 2023/12/1
nuguu buchagiin buryad tuvanuud haragdaa biz ee
1 | 0 Хариулах
Зочин [71.239.25.243] 2023/12/1
baruuniihan bol barag dahij irehguidee.ugaalga 00 iin asuudal n hamgiin zavaan orond hen dahij irehiin.Ene zunii naadamaar tuv tsengeldehiin jorlonfuud n 00 iin tsaasgui, neg har avgai 00 iin tsaasnudaa neg uruund tsoojilood alga bolchihson.arai gej olood tsaas avah getel mandat zuusen mongol deeltei ( naadamiin komissiin darga nariin 1 boltoi) nuhur irsenee nuguu har avgaidaa baga bagaar n tasalj ug genee.Gadaadiin irged n buur gaihaad ....za ter hui 7 hudagiin tend bol 00 unendee gamshig yum bilee.niitdee 3-4 konteiner tavichihsan uner tanar gej aimaar , baas n shalaaraa davchihsan bad l tsaas ariutgagch savan ene ter bol buur baihgui.Ingeed bodohoor oron nutagt yamar baigaa n oilgomjtoi.Zasagiin ga?ariin gishuud bolon naadamiin komissiinhon uursduu ter aimaarjorlondoi orood uzeerei.Tegeed bi yu hiichvee gedeg shig l yum bolno neeree....Iim baijiij juulchin avna gej hutsahaa bolih heregtei.Turk Belarus bol 1 n bidenteigee adilhan modon jorlontoi, nuguuh n bugsuu garaaraa archdag
6 | 0 Хариулах
Зочин [202.179.21.192] 2023/12/1
00-н асуудал өөрсдийн иргэдэд ч хүнд байна. Хот хоорондын автобус GPS-тай тавьчихаад хөдөө 00 нь хаасан газар заавал нөгөө автобус нь зогсоод хэлэхээр ийм маршрутаараа явах ёстой гэж т!тээд байна. Маршрут биш онгорхой 00-той газар зогсох нь чухал.
1 | 0 Хариулах
Latin49 [139.5.219.166] 2023/11/30
ireed yu hiij yu uzeh yum be? gyals hariu
2 | 0 Хариулах
Hooson tolgoi [59.153.115.48] 2023/12/1
Cham shig Mal bol ingej l asuuna Yu ch mdehgui ats
0 | 3 Хариулах
За да [59.153.115.55] 2023/11/30
дайн гараагүй бол ингэж олноороо ирэхчгүй.. үмхий монгоо гэж ха ха
4 | 0 Хариулах
Зочин [140.122.127.9] 2023/11/30
Орос жуулчид гэж юу байхавдээ хөөрхий, дайнаас зугтаж ирсэн буриад, тувачуудыг жуулчдын тоонд оруулж тооцоо биз
6 | 0 Хариулах
Level up [202.126.90.119] 2023/11/30
Irehed ni ineemsegluul
1 | 0 Хариулах
Зочин [103.80.211.131] 2023/11/30
no! to fascist ruzzia.
5 | 0 Хариулах
Зочин [46.114.159.42] 2023/11/30
Hutsaa fascism defence 2 iig yalga
0 | 3 Хариулах
Зочин [1.126.108.211] 2023/11/30
Baruun bol tansag haluun gazriin dalai ruu yavah biz Ydag noiloo manaihan shiidmeer
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.102] 2023/11/30
Ийм орк улсад барууны орнуудаас тоож жуулчин ирэхгүй.
7 | 1 Хариулах
ban china [66.181.183.127] 2023/11/30
non china
0 | 0 Хариулах