ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

ШӨХТГ-аас дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийн чанар, үнийн нөхцөл байдалд шалгалт хийж эхэлжээ

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 8 сарын 15
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-аас хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийн худалдаа, нийлүүлэлт, чанар, үнийн нөхцөл байдал нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж эхэлжээ. 

Уг ажил өнөөдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатай үргэлжлэх юм байна. Хяналт шалгалтад сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийг импортлогч, дотоодын үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд болон өргөтгөсөн худалдаа, зах, худалдааны төвүүдийг хамруулах аж. 

Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох бөгөөд шаардлагатай тохиолдолд холбогдох хуулийн дагуу зохих арга хэмжээ авч ажиллах талаар ШӨХТГ-аас мэдээллээ. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ХАХА
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [150.129.141.253] 2023/8/15
Эрээн хүүхдээ дагуулсан монголчууд пиг. Бодвол хичээлийн хэрэгсэлийг нь бэлдэж яваа бололтой.
0 | 0 Хариулах
Hurdan Bas Zuv [202.126.89.109] 2023/8/15
Dahin ashiglay. Bas duu nartaa zarj. Ah egch naraasa hudaldaj avna.
1 | 0 Хариулах
Зочин [202.179.21.233] 2023/8/15
Чанар муу. Энэ лангууны со худалдаанаас хэзээ сална.
1 | 0 Хариулах