ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Унгарын уран бүтээлчид Монголын талаар баримтат кино хийж байна

Б.Билгүүн, iKon.mn
2023 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Обрушански Борбала болон тус улсаас хүрэлцэн ирсэн кино багийн хамт олонтой уулзлаа.

Уг кино баг нь Монголын талаар түүхэн, баримтат кино хийхээр манай улсад хүрэлцэн ирээд буй юм.

Тодруулбал, Унгар Улсын Үндэсний телевизийн уран бүтээлчид болох продюсер Каломишта Мартон, кино зохиолч Баиер Жолт, зураглаач Крүлик Марцэл болон туслах найруулагч Э.Тулгаа нар нь Монгол Улсын түүх, соёл, зан заншлын тухай баримтат, 14 анги бүхий кино бүтээж, Унгарын болон Монголын үндэсний телевизээр олон нийтийн хүртээл болгохоор ажиллаж буй юм.

Өнгөрсөн нэг сарын хугацаанд тэд говиос эхлэн алтайн нутаг хүртэл аялж, 8,000 км замыг туулан кино зургаа авчээ.

зураг
 

Кино багийн продюсер Каломишта Мартон “Монголын талаар баримтат кино хийхийг олон жил хүссэн. Засгийн газартаа киноныхоо санааг танилцуулахад тэр даруй зөвшөөрсөн. Учир нь манай улсын баримталж буй бодлоготой энэ ажил уялдаж байгаа юм. Киноны маань амин сүнс бол Монгол Улсын соёл урлаг, ёс заншил, үзэсгэлэнт байгаль. Мөн бидний киноноос Монгол болон Унгар Улсын соёлын ижил тал, нийтлэг шинж харагдана гэж бодож байна” гэсэн юм.

Түүхийг урлагийн бүтээл болгон мөнхлөх нь хойч үедээ үзүүлэх томоохон хувь нэмэр гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө онцолж, тулгамдаж буй асуудалд нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.

зураг
 

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
29
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.46.152] 2023/7/11
Болдогсон бол цагаан арьст европчуудыг үржүүлгэнд оруулах юмсан.
0 | 1 Хариулах
Зочин [192.82.68.247] 2023/7/11
унгарын кино групп-тэй манай "хүүхэд залуусын төлөөлөл" уулзаж буй юм биз дээ? тийм л харагдаж байна. наанадаж манай талаас киноны мэргэжлийн хүмүүсийн хамт байлцуулж болоогүй юм байхдаа? б.баяр найруулагч байна, унгарт баримтат кино хийсэн
0 | 0 Хариулах
зочин [66.181.184.18] 2023/7/11
Унгарт хүүхдүүд нь монголчууд шиг хөх толботой гардаг гэж Унгарт анагаах төгссөн манай найз хэлж байсан, үнэн болов уу
1 | 0 Хариулах
Зочин [37.76.31.113] 2023/7/11
Тийм ч өргөн биш ээ гэхдээ л төрдөг гэж байсан
1 | 0 Хариулах
Зочин [192.82.68.247] 2023/7/11
хөх толботой хаа сайгүй төрдөг шүү, интернэтээс сайн хайж судлана биз
0 | 1 Хариулах
Зочин [94.44.240.237] 2024/9/7
Remélem, tudják fordítani, amit írok. Nekünk nagyon tetszik a film, köszönjük, hogy láthatjuk így a hazájukat♥️🫂🇭🇺
0 | 0 Хариулах
Ничоз [202.126.88.205] 2023/7/10
Монголчууд гэж яахаараа ийм муухай зэвүүн, хүйтэн царайтай хүмүүс байдаг байна ах. Ядахнаа хүний өөдөөс хараад сууж байгаа бол жоохон найрсаг царай гаргаж болдоггүй юм байхдаа...
8 | 0 Хариулах
Зочин [66.181.161.138] 2023/7/11
Юм vзээгvй оркууд л худлаа чухал царай гаргадаг.
1 | 0 Хариулах
Зочин [163.172.174.138] 2023/7/11
Кириллээр бичиж, пздагаар ярьж, салаавч гаргадаг ард түмэн ах нарыгаа дууриахгүй бол алдаас болох байлгүй.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.202] 2023/7/10
Өө яасан гоё юм бэ баярлалаа та нарт.
3 | 0 Хариулах
Hiimorilog 3 Mongol Ers 1 emiin [103.26.195.69] 2023/7/10
hajuud tsarai muutai mulatuud bna
1 | 1 Хариулах