ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Сингапурын иргэн монгол иргэдийг эрхшээлдээ байгааг далимдуулан хүч хэрэглэсэн гэх хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 7 сарын 3
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 6 дугаар сарын 26-наас 30-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 29,101, мөрдөн байцаалтын 1,479 хэрэгт хяналт тавьж ажиллажээ. 

Үүнээс:

  • Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 210,
  • Өмчлөх эрхийн эсрэг 114,
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 52,
  • Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 18,
  • Авлига, албан тушаалын 9,
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг 8,
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2,
  • Мөрийтэй тоглоом зохион байгуулах 1

Нийт 406 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. 

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Н, Худалдаа хангамж хариуцсан хэлтсийн дарга С.Б, Эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга Д.Б, ерөнхий нягтлан бодогч П.Э, технологи автомашин засварын хэлтсийн засварчин Т.Э нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендер сонгон шалгаруулалт зохион байгуулалгүйгээр аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгон худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1, 2 /Хахууль өгөх/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал Д.Э нь  эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий хүмүүст давуу байдал бий болгон албан тушаалд томилж, ажлын гүйцэтгэл, тодорхойлолтгүйгээр цалин, урамшуулал олгож Шинжлэх ухаан технологийн санд хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
Сингапур улсын иргэн Л нь БНТУ-ын Истанбул хотод Монгол Улсын иргэн М, Н нарын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, нүцгэн байхад нь зөвшөөрөлгүйгээр бичлэг хийж, хувь хүний нууцад халдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 /Хүчиндэх/, 13.10 дугаар зүйлийн 1 /Хувь хүний нууцад халдах/, 13.11 дүгээр зүйлийн 1 /Хувь хүний нууцыг задруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

 

Эх сурвалж: УПЕГ 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.88.109] 2023/7/5
Ямар юмных нь сингапурын иргэн бхв дээ, Cингад иргэншил авсан манай нүүрсний хулгайч л биз
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.78] 2023/7/4
Хүүхнүүд нь ч бодвол дагаж далдагнаа биз…
1 | 1 Хариулах
Surgaaliar ariusna [202.126.89.103] 2023/7/4
Hmm singad bol 3 n ch udaa tsaazluulahar bj
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.18] 2023/7/4
Aldrat Hytadad durgui Jenko pisdagin hamgin dotnii tunsh Singa sda ni mgl ohiduudig baruun solgoigui edeldegdee Jenko sdG haa taarsan gazraaa chuluugar nulgej alagtun
2 | 0 Хариулах
kkk [66.181.190.254] 2023/7/3
Сингадаа жиыгдсэн хуулиас зугтаасан гарууд бга да!
4 | 0 Хариулах
Зочин [103.229.121.230] 2023/7/3
Ямар синга байхав дээ . Хятад л шүү дээ
10 | 1 Хариулах
Зочин [122.201.24.162] 2023/7/3
manai yaachkaa huuhnuud ch evgui shdee singag hodorchihoo medeh bailgui ternees yhsenee hiij singa pasduug dagaj turk hurtel yavdagiin
1 | 1 Хариулах
Зочин [192.82.88.18] 2023/7/3
тэр технологийн сан гэдэг чинь их юм гарна өөө. хүүхдүүдээ бас зээлээр явуулсан байдаг юм
4 | 0 Хариулах
Зочин [192.82.88.18] 2023/7/3
хаана болсон хэрэг юм Туркэд болсон хэргийг Монголд шүүсэн юм уу. энэ синга, малайз, тайланд, индонез гээд нэг заваан газрууд байна аа. англи хэл улныхандаа заагаад бас секс боол болгож худалдана. 10 сая секс жуулчин авна гээд байгаа ш дээ.
9 | 0 Хариулах
Зочин [174.194.103.235] 2023/7/3
Ter hvmvvsdee bish ted nar dr ochij bgaa hvmvvst uchir bn
2 | 0 Хариулах
Зочин [192.82.74.98] 2023/7/3
Женкогийн хамсаатан синга юу?
6 | 0 Хариулах
Зочин [150.129.141.130] 2023/7/3
ШУТС захирал шаал өөр хүн байгаа шүү
0 | 2 Хариулах
Завхайг шийтгэ.. [202.21.108.13] 2023/7/3
Муу гаж донтой хулгайчийг баоьж шоронд хийж халхын хулгаруудаар шийтгүүлж шоронд бандидуулах хэрэгтэй. Монгол хүнийг хохироовол ингэдэг юм гэдгийг нь яс маханд нь мэдрүүлэх хэрэгтэй.
12 | 1 Хариулах
Paвcaл [73.225.77.210] 2023/7/3
Монгол Улсын хуулийн газар зүйн үйлчлэх хүрээ нь Монгол Улсын газар нутаг, гадаад улс дахь Монгол улсын дипломат төлөөлөгчдийн газрын байр дотор болон Монгол улсын далбаа бүхий агаарын хөлөг, олон улсын усанд хөвж буй усан онгоцонд үйлчилнэ гэж тогтоож явсан юм. Тэгэхээр Турк дэх манай Дипломат байран дотор болсон юм уу яасан юм бол? Ямартай ч манай нутагт авчирсан бол шоронд хийгээд луухаруудаар арьсыг нь өвчүүлээд өг.
7 | 0 Хариулах
Зочин [66.181.191.202] 2023/7/3
Тэр Сингапурын иргэний нэр нь Loh Sien Chi. Facebook-д хайвал гарч ирнэ
9 | 1 Хариулах
Зочин [192.82.73.118] 2023/7/3
Туркд болсон хэрэгт Монгол улс яллах дүгнэлт үйлдэх нь зөв хэрэг үү? Монголын хууль Монголдоо л үйлчилмээр юм. Турк улс руу нь хандвал бүүр л хатуу шийтгэнэ.
2 | 2 Хариулах
Синга Л??? [202.131.239.2] 2023/7/3
Сингапурын иргэн Л = арай өнөөх Лим Сам Пау гээд женокийн гал хам биш бээз
6 | 0 Хариулах
тххх [192.82.92.114] 2023/7/3
Мөн ш дээ хамаа эээ ёооо
4 | 0 Хариулах
Зочин [66.181.191.202] 2023/7/3
Тэр Сингапурын иргэний нэр нь Loh Sien Chi. Facebook хайвал гарч ирнэ. Сэжгийн царайтай юм бий
5 | 0 Хариулах