ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ууганбаатар: Гандантэгчэнлин хийдийн харьяа 112 дугаар сургуульд хийсэн шалгалтаар бэлгийн дарамтын шинжтэй үйлдлүүд илрээгүй

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 6 сарын 27
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК) өнгөрсөн жилээс эхлээд ЕБС-дын дотуур байрны үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж эхэлсэн байна.

Энэ хүрээнд хийсэн шалгалтаар Гандантэгчэнлин хийдэд шавилан сууж буй хүүхдүүдийн орчин нөхцөл ямар байсан талаар ХЭҮК-ын Гомдол, мэдээлэл шалгах хэлтсийн дарга Г.Ууганбаатараас тодрууллаа.


Тэрбээр “Гандантэгчэнлин хийдийн харьяа 112-р сургуульд 2022 оны тавдугаар сард хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулсан.

Тус шалгалтын үеэр үе тэнгийнхний дээрэлхэлт болон бэлгийн дарамтын шинжтэй үйлдлүүд илрээгүй. Хүүхдүүдийн зүгээс сургалтын орчин нөхцөл, хүртээмжийн асуудлаар комисст санал хүсэлтээ ирүүлж байсан. Мөн багшлах хүний нөөц дутагдалтай, сэтгэлзүйчийн орон тоо дутуу зөвхөн гэрээт эмчийн орон тоотой байсан зэрэг асуудлууд илэрч байсан. 

Бид тус сургуульд суралцаж буй хүүхэд болгоны төлөөлөл, багш лам нартай нь уулзаж ярилцлага тодруулга авахад хүний эрхийн зөрчил байгаа талаар бидэнд мэдэгдээгүй. Шалгалтын үеэр авсан санал асуулгаар ч тогтоогдоогүй.

Тухайн үед заавал дарамт, хүчирхийлэлд өртсөн байх боломжтой гэдэг байдлаар хүүхдийг сэтгэлзүйн шахалтад оруулж хяналт шалгалтын ажлыг цааш үргэлжлүүлэх боломжгүй байсан.

Тухайн үед заавал дарамт, хүчирхийлэлд өртсөн байх боломжтой гэдэг байдлаар хүүхдийг сэтгэлзүйн шахалтад оруулж хяналт шалгалтын ажлыг цааш үргэлжлүүлэх боломжгүй байсан.

Өмнө нь ч уг асуудалтай холбоотой гомдол, мэдээлэл ХЭҮК-д ирж байгаагүй" гэлээ. 

Энэ жил ХЭҮК-оос шашны байгууллагуудын дэргэдэх дотуур байрнуудад хяналт шалгалтын ажлыг хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд сая үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Гандантэгчэнлин хийдийн дотуур байранд шалгалт хийх удирдамжийг батлаад байгаа аж. 

Өнгөрсөн жил хийсэн дотуур байрны шалгалт болон Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны хяналт шалгалттай холбоотойгоор УИХ-д өргөн барьсан илтгэлд Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоо үр дүнтэй ажиллахгүй байна гэж дүгнэж байжээ.