ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлан: 2023 оны төсвийн тодотгол нэг их наяд 896 тэрбум төгрөгөөр батлагдлаа

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2023 оны төсвийн тодотголыг баталлаа. Хууль батлагдсантай холбогдуулан ХНХ, Сангийн сайд нар мэдээлэл хийлээ.

Сангийн сайд Б.Жавхлан "Энэ удаагийн төсвийн тодотголоор орхигдсон, тулгамдсан асуудлыг нэг мөр болгосон.

2023 оны төсвийн тодотгол нэг их наяд 896 тэрбум төгрөгөөр батлагдлаа. Ингэснээр Монгол Улсын 2023 оны төсвийн үндсэн тэнцэл 23 их наяд болж байгаа юм.

Цалин, тэтгэвэр, зорилтот тэтгэмж, хүүхдийн мөнгө, нийслэлийн түгжрэлийг бууруулах 21 төслийг үргэлжлүүлэн дуусгах төсвийг шийдсэн тодотгол боллоо.

Өнгөрсөн жилээс хойш авч хэрэгжүүлсэн богино хугацаанд экспорт, төсвийн тэнцлийн алдагдлаас гарах, валютын нөөцийг нэмэгдүүлэх, 2022 оны төсвийн алдагдлыг бууруулах шат дараалсан арга хэмжээнүүдийг авсны үр дүнд бий болсон тодотгол.

2022 оны төсвийн алдагдал  2.4 их наяд төгрөг гарах байсан бол 980 тэрбум болж 1.5 их наяд төгрөгөөр буурсан. Энэ жил 650 сая ам.долларын гадаад өрийг төлж барагдуулаад байна. 9, 12 дугаар сард Хөгжлийн Банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэй хоёр том бондын нэгийг одоогоор төлж барагдуулахад бэлэн боллоо. Евро бондын 500 сая доллароос 390 сая долларыг төлөөд байна. Үлдсэн хугацаанд өрийг барагдуулахаар бэлтгэлээ ханган ажиллаж байна" гэв.

News.mn шууд дамжуулав.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
MNT [102.89.32.22] 2023/6/18
Бөөрөө ($ 600,000) холбоо барихад зарна Вэбсайт: https://nyhcs.site Whatsapp дугаар: +1909913424258
0 | 0 Хариулах
Данко [129.41.87.7] 2023/6/16
Төсвийнхөө 40 хувийг энэ жил өрөөр хааж байж. Ядахдаа тэр өрөө 30 хувь болгож бууруулаач, авилгачидаа. Халамж, цалин, тэтгэмжийн нэмэгдэл нэхэн орилолдох тархины тураалтануудын шуналыг хэн ч дарж чадахгүй.
1 | 1 Хариулах
Зочин [103.212.116.64] 2023/6/17
АНУ хамгийн их өртэй гэж мэдэх үү? Өргүй улс орон гэж байхгүй. Бага хүүтэй зээл олдож байгаа нь сайн үзүүлэлт бололтой дог. Тэтгэвэр бол нэмэх зайлшгүй шаардлагатай. Нэмж байгаа ч юм биш, инфляцийн багахан хувиар нэмж байна.
0 | 1 Хариулах
Зочин [2.196.201.174] 2023/6/16
Илүү гарсан мөнгөө тараах л юм ярих юм түгжрэлийг бууруулах эсвэл хадгалах хуримтлал үүсгэх эсвэл авсан зээлүүдээ төлөхөд зарцуулбал зүгээр байна Яаана да энэ улс төрчидийг
0 | 1 Хариулах
Zochin [202.21.96.212] 2023/6/16
Naad buh iuman deeree tosviin todotgol hiih heregtei. 900 trillion olchood 899.9999 trillion-iig ni hulgaid aldvchval naana chin iu ch uragshlahgui.
0 | 0 Хариулах
Урт хугацааны 17 зорилтот муу ёрын хөтөлбөр 😈 [79.116.68.180] 2023/6/16
Урт хугацааны 17 шулмын хорлолруу хөтлөөд л байна уу 😈
0 | 0 Хариулах
зочин [192.82.69.77] 2023/6/16
Сангийн сайд гуай та ядаж үлгэр туйлс болсон Дархны замаа ашиглалтанд оруулахыг боддоггүй юмуу? Төсвийн тодотгол гэж шинэ луйьарын үйлдэл бий болгочихсон. Бүхэл бүтэн Яам байж төсөвөө яг тооцоод гаргачихгүй, зориуд гэмээр хасаж танаж баталчихаад дараа нь тодотгол энэ тэр гэж баахан илүү төсөв баталдаг байж боломгүй!!!
1 | 0 Хариулах
Данко [129.41.87.7] 2023/6/16
Төгрөг эмиссээр гаргаж зах зээлд нийлүүлээд байвал төсвийн орлого нэмэгдэнэ. Тогоонд буцалж байгаа гурилтай шөлөндөө ус нэмээд байвал хоол чинь их болсон мэт харагдана. Яг аягалаад үзэхэд мах, гурил багатай идэнгэгүй байх болно. Энэ залийг Монголын авилгачид сүүлийн 33 жил тууштай хэрэгжүүлсэн. Харин хамраасаа цааш харах чадваргүй тархины тураалт монголчууд цалин тэтгэвэр нэмэхийг шаардсаар мөхлийнхөө зам руу явж байна.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.87] 2023/6/16
МАН улсыг сөнөөж байна
3 | 1 Хариулах
Зочин [192.82.85.88] 2023/6/16
Buun hulsnii bicheechid. Yaanada yaana
0 | 2 Хариулах
Данко [129.41.87.7] 2023/6/16
АН гэдэг нэртэй Авилгачидын намын угаадас долоогч боловуу. Ингэж байгаад ирэх жил засгийн эрх аваад хулгай хийх сонирхолтой.
0 | 0 Хариулах
ЗОЧИН [103.57.93.232] 2023/6/16
300 ОРЧИМ МЯНГАН ЗАЛУУС ГАДАГШАА ГАРААД ЯВЧИХСАН БАЙНА. ХҮН АМЫН 10 ХУВЬ ГАРААД ЯВЧИХСАН БАЙНА. БУЦАЖ ИРЭХ СОНИРХОЛ Ч АЛГА. ЭНД БАЙГАА ХҮМҮҮСИЙН АВЧ БАЙГАА ЦАЛИН ГЭЖ ЦААС БОЛЖ ХУВИРСААН. УЛСЫН МӨНГӨ САНХҮҮГ АТГАСАН НАМ ДАГАСАН НӨХДҮҮД МАЛЧИД АХМАД НАСТАНГУУДЫН САНАЛЫГ ХУДАЛДАЖ АВААД СОНГОГДДОГ ГАНЦХАН НАМТАЙ УЛС БОЛЖ ХУВИРСААН. ТӨСӨВ ӨӨ БАТЛАХ ГЭСЭЭР БАЙТАЛ ӨВӨЛ БОЛДОГ ТӨРИЙН АЖИЛ НЬ ЯВДАГГҮЙ. ТӨРИЙН АЖИЛ НЬ ИХЭВЧЛЭН ТӨРӨЛ САДАНГААРАА ХЙИГДДЭГ БОЛЧИХСОН. ТИЙМ БОЛОХООР ГАЦДАГ. ХЭН Ч ХАРИУЦЛАГА ЯРЬДАГГҮЙ.
3 | 0 Хариулах
ЗОЧИН [103.57.93.232] 2023/6/16
ШИНЭ ТӨМӨР ЗАМ ДЭЭР НЬ ВАГОНУУД ЖИЛ БОЛГОН УНАЖ БАЙНА. АЖИЛ НЬ ГАЦААСТАЙ. ГЭТЭЛ ИЙМ МЭДЭЭГ ИРГЭДЭЭСЭЭ НУУЖ ТЭГЖ ЭНГЭСГЭЭД МАРТУУЛЖ БАЙНА. БҮХ МЭДЭЭГ ХУДЛАА ТҮГЭЭДЭГ БОЛСОН. ГАДНЫ УЛСАД ЦҮНХ БАРИГЧИД НЬ ХҮЧИН ХИЙЖ БАЙХАД ХҮНИЙ НУУЦ ГЭЭД НУУЖ БАЙНА. ИНФЛЯЦ НЬ 30-50 ХУВЬТАЙ БАЙХАД БУУЖ БАЙНА ГЭЖ ҮРГЭЛЖ ХУДЛАА МЭДЭЭЛНЭ. НҮҮРСНИЙ ХУЛГАЙ НЬ Ч ЗАМХАРЛАА.
2 | 0 Хариулах
ЗОЧИН [103.57.93.232] 2023/6/16
23 ОН НЬ ТАЛДАА ОРЧИХСОН БАЙДАГ. НААДМЫН ӨМНӨ БААХАН МӨНГӨ ТӨСӨВЛӨЖ БАРУУН СОЛГОЙГҮЙ ТАРААНА. НААДАМ ГЭЖ БҮТЭН САР УУЖ ИДЭЖ НАРГИЖ ЯВСААР НАМАР БОЛООД БҮГД УХААН ОРСОН ЮМ ШИГ ХИЧЭЭЛ СУРГУУЛЬТАЙ ЗЭРЭГЦЭЭД ТИЙМ Ч ЗАМ ЗАСВАР ТИЙМ Ч ШУГАМ ХООЛОЙ ГЭЭД БУЖИГНАЛДАЖ ТҮГЖИРЧ ГАЦНА. ОЛИГТОЙ ХИЙЖ БҮТЭЭСЭН ЗҮЙЛГҮЙ БАЙЖ БАЙГААД ӨВӨЛТЭЙ ЗОЛГОНО. ДАРХАНЫ ЗАМ НЬ Ч БҮРЭН ДУУСАХГҮЙ.
3 | 0 Хариулах